solongonews
Судлан суралцахуй
2014-12-04 14:12
Өвөр Монголын Өөртөө Засах Орны дотооддоо зориулан гаргадаг Улс Төрийн Зөвлөгөөн сэтгүүлийн судлан суралцах хурал 12-р сарын 6-ний өдөр амжилттай боллоо.

                Сэтгүүлийн өнгө төрхийг сайжруулах, зөвхөн улс төрийн хүрээнээс гадна олон нийтэд хандсан мэдээ мэдээллээр баяжуулж, даяарчилсан сэтгүүл болгох зорилгоор зохион явуулдаг энэ хурлыг Өвөр Монголын Улс Төрийн Зөвлөлийн (ӨМУТЗ) нарийн бичгийн дарга Wang Zhicheng, ӨМУТЗ-ийн дэд нарийн бичгийн дарга Liang Yaojun, ӨМУТЗ сэтгүүлийн хорооны дарга Li Hongcai, Бүх улсын Улс төрийн Зөвлөгөөн сэтгүүлийн хорооны эрхлэгч, редактор Ju Guoxin нар удирдан явууллаа. Тус сэтгүүл сар бүр монгол хэлээр 1700, хятад хэлээр 5000 хувь хэвлэгдэж, Дундад улс болон Өвөр Монголын бүх аймаг, хот, хошуу, шянуудад тараагддаг байна. Сэтгүүл Хурал мэдээ, Нийгэм ажиглалт, Гишүүдийн жавхаа, Гишүүдийн сэтгэлийн эгшиглэн, Түүх соёл, Хошуу шяний Улс Төрийн Зөвлөгөөн, Яруу уянга гэсэн булангуудаас бүрддэг байна.

Эдгээр булангаасаа “Шилдэг мэдээлэгч” шалгаруулж урамшуулан шагнадаг ба энэ жил нийт 22 хүнийг шагналаа. Хуралд 100 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд харилцан холбоотой ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид сэтгүүлийн талаар тусгайлан сэдэвчилсэн илтгэл хэлэлцүүлж, илүү тодорхой ойлголцсоноороо тус хурал онцлог ач холбогдолтой боллоо. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн хурлын үеэр ӨМУТЗ-ний олон жилийн турш хуримтлуулсан уран бичлэг, уран зургийн музейг хуралд оролцогчдод сонирхуулсан юм. Музейд Өвөр Монголын нэрт уран зураач н.Санаабаатар, уран бичигч н.Ерөөлт, Дундадын алдарт уран бичигч Kangzhuang зэрэг цуут уран бүтээлчдийн бүтээл тавигджээ. Сэтгүүлийн хорооноос уламжлал болгон Шагналт зохиолын уралдаан гэх зэрэг олон нийтэд хандсан бусад арга хэмжээнүүд зохион явуулдаг юм байна.

 

Өвөр Монголын Улс Төрийн Зөвлөлийн (ӨМУТЗ) нарийн бичгийн дарга Wang Zhicheng

               ӨМУТЗ-ийн дэд нарийн бичгийн дарга Liang Yaojun

                 ӨМУТЗ сэтгүүлийн хорооны дарга Li Hongcai

Бүх улсын Улс төрийн Зөвлөгөөн сэтгүүлийн хорооны эрхлэгч, редактор Ju Guoxin    

                                                                                  

                                                                      Бэлтгэсэн: Э.Үржинханд
 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл