“Төвд эмийн үйлдэл нь сайн, үнэ нь ч хямд, долоон өдрийн нэг эмчилгээний хугацаанд сая 20 гаруй юань . 40 километрийн цаанах бага хотод очих хэрэггүй. Гэрийнхээ үүдэнд өвчин засаж чадна гэж Хөх Нуур мужийн Хай Нань Төвд үндэстний өөртөө засах жөүгийн иргэд хэлж байна.
Тонгоруу голын эрүүл хамгааллын газарт очиход баруун талын нэг мөр нь Төвд маягийн оношлон эмнэх тасаг. Төвд эмийн байранд хорин таван төрлийн хавтгай үрэл, долоон төрлийн үзмийн талх, далан төрлийн хавтгай үрэл зэрэг зуу гаруй төрлийн үргэлж хэрэглэдэг Төвд эм байдаг. Төвд эмнэлгийн ордонд бас төвд эмийн угаалга, тосон засал, цус тавих зэрэг Төвд эмнэлгийн онцлогт эмчилгээ хийж, өдөр бүр энд хүрч эмчлүүлж байгаа хүмүүс тасралтгүй цуварч байна.
- Төвд эм эмнэлэг нь нийтлэг өвчин, олон үүсдэг өвчин, архаг засах тал дээр маш сайн байдаг. Үнэ нь хямд, мал аж ахуй ба тариалах орны өвчтөнд таалагддаг гэж Тонгоруу голын эрүүл хамгааллын газрын дарга ярьлаа.
