Хятад номын үзэсгэлэн худалдаа болно
2016-09-03 11:32
“2016 оны Хятад номын үзэсгэлэн худалдаа” Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Энэхүү үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын Боловсролын ном хэвлэлийн импорт, экспортын хувьцаат компани, ШУТИС-тай хамтран зохион байгуулах юм. Номын үзэсгэлэн худалдаа энэ сарын 5-нд эхлэх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд болох юм.
Энэхүү арга хэмжээ 9-р сарын 6-наас 7-ны өдрүүдэд ШУТИС-ийн номын санд болно. Үзэсгэлэнд нийт 600 гаруй хятад ном оролцох бөгөөд үүнд зохион бүтээх, эдийн засаг, хэл судлал, амьдрах ухаан зэрэг олон салбарын номуудаа танилцуулна. Мөн Хятад, Англи хэлтэй хятад хэлний сурах бичгээс гадна Монгол хэл дээрх Хятад хэлний сурах бичгүүд багтсан юм байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : www.mminfo.mn
Дэлгэрэнгүй үзэх
