БНХАУ-д энэ сарын 20-ны байдлаар “COVID-19”-ийн 75 сая орчим вакциныг тарьсан гэж Хятад улсын Үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн 03 дугаар сарын 21-ний өдөр мэдээлэв.
“Манай улсад халдварын эсрэг хариу арга хэмжээг ерөнхийдөө сайн зохион байгуулж байна. Гэсэн хэдий ч халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэхээс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээнүүдийг илүү сайжруулах хэрэгтэй байна” хэмээн Ми Фэн Төрийн зөвлөлийн “COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсгийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Мөн БНХАУ-ын вакцины үйлдвэрлэлийн одоогийн үзүүлэлтүүдээс үзэхэд улсын нийт хэрэгцээг бүрэн хангах боломжтой байгааг Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны төлөөлөгч Мао Жуньфэн мэдээлсэн байна. БНХАУ “COVID-19”-ийн таван вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоод байгаагийн гурав нь идэвхгүй, нэг нь аденовирусний векторын, нэг нь рекомбинант уургийн вакцин гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
