solongonews
Ван И Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасатай видео уулзалт хийлээ
2022-05-19 10:52
Ван И Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасатай видео уулзалт хийлээ.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 05-р сарын 18-нд Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасатай видео уулзалт хийв.

Ван И хэлэхдээ:

- Өнгөрсөн онд хоёр орны удирдагчид шинэ эриний шаардлагад нийцсэн Хятад, Японы харилцааг хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хамтын хүчин чармайлтаар бий болсон найрсаг байдлыг бэхжүүлэн, хоёр орны өмнөх үе, ард түмний хамтын хүчин чармайлтаар бий болсон найрсаг байдлыг сайн хөгжүүлэх хэрэгтэй.

Ван И хэлэхдээ:

- Нэн тэргүүний зорилт бол гурван зүйлийг сайн хийх явдал юм. Нэгд, хоёр орны харилцааны зөв чиг хандлагыг барих хэрэгтэй. Хоёрт, хоёр орны харилцааг ахиулахад хангалттай түлхэц өгөх хэрэгтэй. Гуравт, саад болж буй хүчин зүйлийг нэн даруй арилгах хэрэгтэй. Японы тал амлалтаа биелүүлж, хоёр орны үндсэн итгэлцлийг баримтлан, Хятад, Японы харилцааг сэвтүүлэхийг оролдож буй хүчнийг эсэргүүцэх хэрэгтэй.

Хаяши Ёшимаса хэлэхдээ:

- Японы тал Хятадын талтай дипломат харилцаагаа хэвийн болгох, илэн далангүй харилцах, үл ойлголцол, буруу дүгнэлтийг багасгах, эмзэг асуудлыг зөв зохицуулах, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх анхны санаа зорилгоо марталгүй хамтран ажиллахад бэлэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл