solongonews
“АСЕМ-ын өдөр”-тэй болохыг дэмжив
2016-11-17 10:41
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хэлэлцэв.

2016 оны  долоодугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын ач холбогдлыг тодруулах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын нэгнийг “АСЕМ-ын өдөр” болгох зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив. Гэхдээ гуравдугаар сард баяр, тэмдэглэлт өдөр олон таардаг тул жил бүрийн 10 дугаар сарын 17-ныг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэх саналыг уламжлахаар тогтлоо.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл