solongonews
Төрийн зөвлөлийн байнгын хурал боллоо
2018-08-23 17:13
Төрийн зөвлөлийн байнгын хурал болсон байна.

Ерөнхий сайд Ли Кэчян 08-р сарын 22-нд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалж, бичил жижиг аж ахуйн нэгжийн хөрөнгийн босголт тулгарсан асуудлуудыг зохицуулах бодлогын хэрэгжилтийг цааш нь ахиулах тухай байршуулалт хийж, муж алгасан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлын нөхөн олговрын цар хүрээг тэлж, иргэд өөрсдөөсөө ойр хавийн эмнэлэгт өвчнөө үзүүлэхэд тус төхөм болгох тухай шийд гаргасан бөгөөд байгалийн хийн салбарын тогтвортой хөгжил, био түлш этанол үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих тушаал гаргажээ.

Хурлаар, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн байршуулалтын дагуу, холбогдох байгууллага нэгжүүд бичил жижиг аж ахуйн нэгжүүд хөрөнгө босгоход тулгарсан хүндрэлтэй асуудлуудыг зохицуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, ажлын орон тоо тогтвортой, аж ахуйн нэгжүүдийн эрхлэлт өөдрөг сайн байхыг батлах хэрэгтэй. Үүнд:

Нэгд. Валютын эрүүл тогтвортой бодлогыг баримталж, “бөөндөх үзэл”-ээс зайлсхийж, маш нарийвчлалтайгаар бодлого хэрэгжүүлж, банк санхүүгийн байгууллага бичил жижиг аж ахуйн нэгжид зээл олгохыг урамшуулан дэмжиж, хөрөнгийн босголтын өөрийн өртгийг буруулах хэрэгтэй.

 Хоёрт. Банк санхүүгийн байгууллагын ажлын үр ашгийн үнэлгээ шалгалт болон бичил жижиг аж ахуйн нэгжид олгох итгэмжит зээлийн ажлыг холбосон урамшууллын тогтолцоог байгуулах хэрэгтэй.

 Гуравт. Хөгжил болон эрсдэлээс сэргийлэхийг зэрэг чухалчилж, хяналт удирдлага, шалгалт үнэлгээний ажлаа сайжруулж, бичил жижиг аж ахуйн нэгжийн итгэмжийн зээлийн тусгай шалгалт үнэлгээний үзүүлэлт гаргахаар дамжин тэдэнд илүү ашиг хүртээнэ, харин хадгаламж зээлийг холбож, дагалт нөхцөлтэй зээл олгохыг эрс хориглож, банк санхүүгийн салбарын зээлийн эрсдэлээс үр ашигтай сэргийлэх хэрэгтэй гэв.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл