АНУ худалдааны балансын зөрөөний асуудлыг зохицуулахдаа эдийн засгийн журмыг мөрдөн, нөхцөл байдалд нь зохицуулж "эм өгөх" ёстой. Худалдааны дайн дэгдээх, эсвэл дээрэлхэх хэлбэрээр балансын сөрөг зөрөөг багасах арга нь эерэг үр дүнд хүрч чадахгүй атлаа АНУ-ын урт хугацаанд санаачилсаар ирсэн зах зээлийн болгох зарчимтай зөрчилдөх болно гэжээ.
Шюй Чэнь: АНУ-ын худалдааны балансын сөрөг зөрөөний асуудал нь зөвхөн Хятад, Америкийн худалдаанд байдаг онцгой зүйл биш. Олон жилийн турш АНУ-ын олон улсын худалдаанд сөрөг зөрөө гарсаар ирсэн юм. АНУ-ын худалдааны балансын сөрөг зөрөөний үндэс шалтгаан нь, АНУ-ын дотоодын эрэлт хэрэгцээгээр гол болгосон эдийн засгийн бүтэц, өөрөөр хэлбэл нийт эрэлт хэрэгцээ нь нийлүүлэлтээс их байгаагаас эх үүсвэртэй юм. Ганц талт худалдааг ивээх үзлийн арга барилаар балансын сөрөг зөрөөг багасгах нь эсрэгээрээ АНУ-ын дотоодын эрэлт хэрэгцээ, ханган нийлүүлэлтийг улам ч тэнцвэргүй болгож магадгүй гэжээ.
Тэрээр: АНУ худалдааг ивээх үзэл хэрэгжүүлж буй нь Америкийн хэрэглэгчдийн эрх ашгийг хохироох нь зайлшгүй. Мөн Хятадаас импортолсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гаалийн нэмэлт татвар авах нь АНУ-ын хэрэглэгчдийн татварыг хүндрүүлж байна гэсэн үг. Хэрэг дээрээ балансын сөрөг зөрөөнөөс бий болсон ам.долларын урсгалыг Хятад улс Америкийн өрийн бондод хөрөнгө оруулах зэрэг замаар АНУ-д буцаан оруулж, АНУ-ын өрийн бондын хөрөнгө босгох зардал, банкны зээлийн хүү, орон сууцны барьцааны хөрөнгө босголтын зардлыг багасгаж, АНУ-ын компани, хэрэглэгчдэд маш олон ашигтай тал бий болгосон гэжээ.
