solongonews
2021 оны 04-р сарын CPI өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдэв
2021-05-11 10:29
2021 оны 04-р сарын CPI өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдэв.

05-р сарын 11-нд Хятадын Статистикийн Товчоо 04-р сарын Хэрэглээний үнийн үндэсний индексийг (CPI) нийтлэв. Оны сүүл үеийн гэнэтийн өсөлтийн нөлөөнөөс 04-р сарын CPI өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн байна.

Хоёрдугаар сард CPI 0.2 хуваар буурч байснаас, гуравдугаар сард 0.4 хуваар өссөн байна. Тэгвэл дөрөвдүгээр сард CPI хэрхэн өөрчлөгдөх вэ?

ҮХААЯ-наас хяналт тавьж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний худалдааны зах зээлийн үнийн мэдээллийн систем” -ийн мэдээлснээр: Дөрөвдүгээр сард “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний үнийн индекс 200” өмнөх оны мөн үеэс 1.85 пунктээр буурчээ. Үүнд, гахайн махны бөөний дундаж үнэ 32.27 юань / кг байсан нь өмнөх оны мөн үеэс 28.1 хуваар буурч, хүнсний ногооны бөөний үнэ өмнөх оны мөн үеэс 1.3 хуваар өссөн байна.

Харилцаа холбооны банкны Санхүүгийн судалгааны төвийн ахлах судлаач Лю Шюйжы хэлэхдээ: - Дөрөвдүгээр сарын эхнээс хойш шинэ ногоо болон хүнсний бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас буурсан нь өмнөх жилүүдийн улирлын хэлбэлзэлтэй нийцэж байна. Урьдчилсан тооцоогоор хүнсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 4.6 хуваар буурсан байна. Гэхдээ өмнөх жилүүдийн мөн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц буурсан тул жилийн өөрчлөлт тодорхойгүй байна гэв.

Шатахууны жижиглэнгийн үнийг 4-р сард нэг удаа буулгасан. Оффлайн хэрэглээ сэргэхийн хэрээр хүнсний бус бараа, бүтээгдэхүүний үнэ бүхэлдээ өсөх хандлагатай байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл