БНХАУ болон ОХУ 28 жил хэлэлцээ хийсний эцэст Хар мөрнийг дамнуулан Хятад-Оросыг холбох хурдны зам бүхий гүүрийг барьж эхэллээ.

Энэхүү гүүр нь 1283 км урттай бөгөөд Хятадын Хармөрөн мужийн Хэйхэ хотыг Оросын Благовещенск хоттой холбоно.
Хэйхэ хотын Коммунист намын хорооны дарга Чинь Эньтин хэлэхдээ: - Энэ гүүр нь маш чухал дэд бүтэц бөгөөд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвас байгуулах санаачилгын нэг хэсэг юм гэв.
Гүүрийг барьснаар Хятад болон Оросын хооронд хийж буй худалдаанаас гадна Оросын дэд бүтэц, эрчим хүч болон ашигт малтмалын салбарт оруулах Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж БНХАУ-ын ШУА-ийн Зүүн Европ ба Төв Азийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Ли Зеньминь үзэж байна.

2019 оны 10 дугаар сард ашиглалтад орох уг гүүрийг барихад 2.5 тэрбум юань буюу 360 сая ам.доллар зарцуулах ажээ.
Энэүү гүүр ашиглалтад орсноор тус хоёр хотын хооронд зорчиж буй хүмүүсийн урсгал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэн 1.5 саяд хүрч, ачаа тээврийн хэмжээ 10 дахин нэмэгдэн 3 сая тоннд хүрнэ гэж албаны хүмүүс тооцоолж байна.
