
Уулзалтын үеэр Бү Шяолинь хэлэхдээ:
- Ноён Ганхуяг элчин сайдаар ажиллаж эхэлснээс хойш ӨМӨЗО-д олон удаа айлчилж, ӨМӨЗО болон Монгол Улс хоорондын эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарын нөхөрсөг хамтын ажиллагааг дэмжсээр ирсэн. Мөн энэ оны цар тахлын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад айлчилсан анхны гадаадын төрийн тэргүүн байж, Хятад улсад 30 мянган хонь хандивлахын дээр Монгол Улсын олон салбарын хүмүүс ч халуун дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Өнгөрөгч 2019 онд БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Бүс ба зам – Гэрэлт аялал” хөтөлбөрийг хоёр орны Улаан Загалмайн Нийгэмлэг амжилттай хэрэгжүүлэн сайн үр дүнд хүрсэн. ӨМӨЗО-ы Засгийн газар Монгол Улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг өндрөөр чухалчлан үздэг. Мөн хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа цаашид гүнзгийрэн хөгжихийг хүсэж байна гэжээ.
Д.Ганхуяг хэлэхдээ:
- ӨМӨЗО нь Монгол, Хятад хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Миний бие Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын хувиас Монгол Улс болон ӨМӨЗО-ы хоорондох солилцоо, хамтын ажиллагааны талаар ихээхэн анхаардаг. Мөн ӨМӨЗО-ы талаас элчин сайдын тушаалд байгаа хугацаанд маань халуун дэмжлэг үзүүлсэнд талархаж байна гэв. Тэрээр мөн хоёр улсын нүүрс, ашигт малтмал, мах махан бүтээгдэхүүн, соёл урлаг боловсрол, худалдаа, авто замын боомтын бүтээн байгуулалт, цөлжилтийн эсрэг ажиллах зэрэг талын үйл ажиллагаагаа нягтруулан, хоёр орны солилцоо хамтын ажиллагаа цаашид хөгжихийг хүсэж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад хоёр талын холбогдох байгууллага нэгжийн албаны хүмүүс оролцов.
