solongonews
Олон салбарын иргэдэд ашиг хүртээнэ
2017-03-07 22:46
Хятадын Засгийн газрын ажлын тайланд 2017 оны ажил үүргийг нарийн төлөвлөж, үүний дагуу олон салбарын иргэд ашиг хүртэх юм. Тэгвэл ямар иргэдэд ашиг хүртээж, ая тухтай амьдралыг авч ирэх бол?

1. Судлаачид. Тухайлбал их дээд сургууль болон судалгааны хүрээлэн бие даасан эрх бүхий хэрэгжилт, урамшуулалтай бодлого зохицуулалт, судалгааны санхүүжилт болон төслийн менежментийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, судлаачид өөр ажилд сэтгэл хоёрдохгүй байх талыг баталгаажуулна.


2. Жижиг аж ахуйн нэгж эрхлэгчид. Жижиг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хөнгөлөлтийн цар хүрээг өргөтгөн, жилийн орлогын албан татварыг 300 мянган юаниар хязгаарлаж байсан бол 50 мянга болгожээ. Мөн дунд жижиг аж  ахуйн нэгжид зориулагдсан интернэт тарифыг бууруулна.
3. Хөдөө орон нутгийн иргэдийг ядуурлаас гаргах. Энэ жил дахин хөдөө орон нутгийн 10 саяас дээш иргэнийг ядуурлаас гаргаж, 3.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлж, ядуурлаас гаргана.
4. Тариачид. Хөдөө тосгонд 200 мянган км хар замыг шинээр тавьж, 30 мянган захиргааны тосгонд шилэн кабел суурилуулна. Мөн хөдөө тосгоны ундны усны аюулгүй байдлын баталгааг дээшлүүлэн, хөдөө тосгоны хуучин байшин сууцыг засан шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ. 



5. Хотод орж ажиллах иргэдийг дэмжинэ. Энэ жил 13 саяас дээш иргэдийг хотод суурьшуулан, оршин суух гэрчилгээг олгох ажлыг хэрэгжүүлнэ. Мөн эдгээр иргэдийн цалин хөлсийг цаг тухайд нь олгох асуудлыг шийдвэрлэж, тэдний хөлс хүчийг зүгээр үрэгдүүлэхгүй.
6. Ажилчдын ажлын хуваарилалт. Үйлдвэрлэлийн хүчний илүүдэлд ажилчдаа зөв хуваарлин, төвийн санхүүгийн тусгай шагнал урамшууллыг цаг тухайд нь олгож, орон нутаг болон аж ахуй нэгж холбогдох хөрөнгө мөнгө, арга хэмжээг хэрэгжүүлэн, илүүдэл хөдөлмөр хүчний хөдөлмөр эрхлэлтийн асуудал, амьжиргааны баталгааг баталгаажуулна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл