solongonews
Монгол бүсгүйн бүжгээр амиллаа үйлс
2018-10-25 16:14
Хүний амьдралд хийх ажилтай бүтээх үйлтэй явах гэж аз жаргалтай. Албан ажил, эмч, багш хэмээн хүн аль болохоор өөртөө тохирсон, дурласан ажил төрлөө сонгодог.

 Монгол үндэстнийхээ бүжгээр бахархаж, монгол бүжгээр үйлсээ болгож яваа монгол бүсгүй Үүлэнхуар болон түүний эрхэлж байгаа ажил үйлстэй танилця.

Үүлэнхуар Өвөр монголын Алшаа баруун хошууны Бадайн Жаран балгасанд нутагтай. Богинохон биетэй, нуруу тэнгэр, биедээ итгэлтэй, царайдаа мишээдтэй нэгэн. Урлагчин гэр бүлийн нөлөөн дор хархан багаасаа бүжигт онцгой бахтай болж, нэртэй бүжигчин болно хэмээн мөрөөддөг. Долоон настай байхдаа балгасныхаа монгол тосгоны хүүхдийг цуглуулан бүжиг зааж, настайчуудад бүжиглэж өгдөг. Арван жилдээ бүжгийн тоглолтод гол бүжигчнээр тоглодог. Бүжиг гэвэл нүд нь сэргэж, хаа бүжиг зааж байна? Хаа тоглолт болж байна? Боломж олбол бүжиглэдэг.

-нэг удаа маний сургууль тэмээн бүжиг зохиож хүүхдүүдэд заахдаа намайг оролцуулсангүй. Тэгээд би бүжгийн танхимын цонхоор харж байгаад бүх хөдлөлийг нь сурсан. Яг тоглолт болоход тэмээн бүжгийн ангийн нэг тоглогчийн хөл гэмтэж оролцож чадсангүй, тэгээд би орсон гэж Үүлэнхуар ярина.

Бүжигчин болно гэвэл мэргэжлийн боловсрол хэрэгтэй. Үүлэнхуар Ордос хотын Отгийн өмнө хошууны ажил мэргэжлийн дунд сургуулийн урлагийн ангиас дунд сургуулиа төгсөн. Тэрээр Өвөр Монголын урлагийн их сургуулийн бүжгийн ангид шалгах мөрөөдөлтэй Үүлэнхуар өдөр бүр хатуужилтай боловсрол хийдэг. Тэрээр Улаанхад хотын дээд сургуулийн урлагийн салбараас уртын дуу, бүжиг дасгалын мэргэжлээр төгсөний дараа нутагтаа буцан хүүхдийн цэцэрлэгт ажиллаж бүжих заах замаа хайжээ.

2012 оноос 2017 он болтол цэцэрлэгт ажиллан, энэ жилээс өөрөө мэргэжлийн бүжгийн анги нээжээ. Тэр мань хүүхдүүдэд монгол бүжиг заадаг.

-монгол бүжиг гэж эх байгалиас, монгол амьдралаас энерги авдаг болохоор хүний сэтгэхүйг саруулжуулдаг. Бүжиг нь хүний биеийн дотоод хүчийг ашиглаж, биеийн эргэтэн бүхэн энэ хүчинд хөдөлдөг болохоор тун их хүч гаргадаг. Монгол бүжиг нь хүнийг нуруу тэнгэр, хүзүү мөр гэдгэр болгодог гэж Үүлэнхуар монгол бүжгийг танилцуулна.

Өөрийн дуртай бахтай монгол бүжгээ нэн олон монгол бүжгэнд дуртай хүүхдүүдэд сурах боломж ханган, үндэстэн, нутаг орныхоо язгуур соёлыг уламжлан хөгжүүлж явна.

Дурласаар ирсэн урлагийн замаараа хичээн чармайж, бүжиг заах ур мэргэжлээ дээшлүүлснээр нэн олон хүн мэдрэх болж нэн олон хүүхдүүд зорин ирдэг болжээ. Одоогоор түүний бага насны хүүхдийн бүжгийн ангид 60 гаруй хүүхэдтэй. Тэрээр саяхан том хүний бүжгийн анги ч нээн ажиллуулсан байна.

Үүлэнхуар бүжгийн хичээлээр монгол бүжиг, гоо сайхны дасгал, амьсгалын дасгал, эмэгтэй хүний алхах, гоёлж засах, амьдралд баяртай байх зэргийг заадаг.

-монгол үндэстэн бол дуучин бүжигчин үндэстэн. Нэн олон хүнд монгол бүжиг зааж, өөрөө ч монгол бүжгийг улам сайн сурч судлан соёл урлагт хувь нэмэр оруулна гэж Үүлэнхуар ярина.

 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Алшаа сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл