solongonews
Тооройт нутгийн соёлын голомт
2018-06-25 17:21
- Эзэнээ хошууны монгол сургууль

ӨМӨЗО-ы хамгийн баруун хойд захын галавын гүн говьд хараа алдам загийн шугуйтай, харц булаасан тооройн ойтой, түүх элээсэн хар хотын буурьтай даяанд алдаршсан сансрын хоттой, дэлхийд ойрхон торгоны замтай, дээлээрээ гоёсон мал аж ахуйн амьдралтай, Эзэнээ хошуу байрлана. Эзэнээ хошуун 6200 монголчуудтай. Үр хүүхдийн соёл гэгээрлийн халуун өлгий болсон Эзэнээ хошууны монгол сургууль нь есөн жилийн дүрэмт албан журмын сургуультай.

Хошуундаа эх хэлээрээ хичээллэж байгаа цорын ганц монгол сургууль болно. Тус сургууль нь 16 ангитай, 60 гаруй багш ажилтантай, 300 гаруй сурагчтайгаас 50 орчим нь Монгол Улсын сурагч суралцаж байна.

Эзэнээ хошууны монгол сургууль нь суурь тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг сайн хийж, сургуулийн нөхцөлийг тасралгүй сайжруулснаар үндэстний онцлогоор гоёж чимсэн таван байртай, бүрэн цахилгаанжсан хичээллэх төхөөрөмж, нэвтрүүлгийн өрөө, туршилтын өрөө, шинэчилсэн спортын ордонтой болжээ.

Хүүхдүүдийнхээ авьяас билгийг нээх үүднээс “Мөнх тулга” уянгын тэмцээн, “Мөнх оргил” дууны тэмцээн, “Говийн жиргээ” радио нэвтрүүлэг, “Суурин”-гийн цом аман үлгэрийн тэмцээн, “Ёстой монгол” зан үйлийн үзэсгэлэн зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

Ээнээ хошуу нь Монгол Улсын Өмнөговь аймагтай хил залгадаг болохоор 2006 оноос эхлэн Эзэнээ хошууны монгол сургууль болон Монгол Улсын Өмнөговь аймгийн хоёр сургуультай нөхөрсөг харилцаа байгуулсан байна. Тус сургуулийн захирал Хөгжилцэцэгийн боловсролыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь өндөрөөр үнэлэн, Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамнаас “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнажээ.

Тус сургуулийн захирал Хөгжилцэцэг:

- Монгол Улсаас сурагч элсүүлж байгаа онцгой сургууль юм. Хоёр сургуулийн багш ажилтан байнгын туршлага солилцон өнөөдрийг болтол Монгол Улсаас 4 дэх удаагаа сурагч элсүүлж байна. Хамгийн анх төгссөн оюутнууд маань одоо орчуулагч, компанийн захирал зэрэг ажлын байранд гялалзуулж явна. Монгол Улсын хүүхдүүд хятад хэлийг сайн сурч байна. Маний Засгийн газраас сурагчдын сурлага амьдралын төлбөрийг хангалттай өгдөг. Амралтын өдрөөр бид хүүхдүүдээ идэх дуртай хоол ундыг нь хийж өгдөг. Гэртээ хариад сургуулиа санадаг гэж зарим хүүхдүүд ярьдаг.

Зохиогч: Х.АРВИНТАЛ, Т.БУЯНХЭШИГ
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл