“05-р сарын 01”-ний амралтын үеэр Өвөр Монгол дотоодын жуулчдыг 8.981 сая хүлээн авч,4.306 тэрбум юанийн дотоодын аялал жуулчлалын орлого олжээ.
“05-р сарын 01”-ний амралтын хугацаанд Өвөр Монгол нь цар тахлаас урьдчилан сэргийлэх,хянах ажлыг нэн түргүүнд тавьж,чухал зангилаа, гол холбоосуудад анхаарлаа хандуулж, олны хөлд дарагдахаас урьдчилан сэргийлэх, хүн амын бөөгнөрлөөс урьдчилан сэргийлэх,цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн ажиллаж, амралтын үеийн аялал жуулчлалын зах зээлийн аюулгүй байдал,тогтвортой байдал,дэг журмыг хангасан юм.
Үйлчилгээний чанарыг сайжруулж,аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг баяжуулж,сурталчилгааны цар хүрээг өргөжүүлснээр ӨМӨЗО-ы аялал жуулчлалын гол газруудад хүлээн авалтын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Бүс нутгийн 5А түвшний 6 жуулчны үзвэрийн жуулчдын тоо 185.4 мянга хүрч,энэ нь 2020 оны мөн үеэс 7.45 дахин их байна.
