solongonews
Түгжрэлийг арилгаж, урсгалыг жигдрүүлж, хаврын тариаланг тогтворжуулна
2022-04-20 17:16
Түгжрэлийг арилгаж, урсгалыг жигдрүүлж, хаврын тариаланг тогтворжуулна.

Түгжрэлийг арилгаж, урсгалыг жигдрүүлж, хаврын тариаланг тогтворжуулна-Төрийн зөвлөлийн хамтын урьдчилан сэргийлэх, хянах механизм нь цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх гол асуудлуудад хариу өгөв.

Гуравдугаар сараас хойш Хятад улсын олон газар цар тахлын халдвар гарч, олон мужид халдвар тархсан байна. Логистик болон хаврын тарианы асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?  Төрийн зөвлөлийн хамтарсан урьдчилан сэргийлэх, хянах механизмаас 04-р сарын 19-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, иргэдийн яаралтай санаа зовоосон гол асуудлуудад хариу өглөө.

Халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх нөхцөл байдал тогтворжиж, халдварын тохиолдлыг аль болох хурдан 0 болгоно

Үндэсний Эрүүл Мэндийн Комиссын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх товчооны орлогч дарга Ү Лянюү танилцуулахдаа "03-р сарын 01-нээс 04-р сарын 18-ны хооронд 31 муж (өөртөө засах орон, шууд хариа хот) болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын орон нутагт нийт 497214 хүн халдвар авсан ба Төвөдийн Өөртөө Засах Орноос бусад бүх муж оронд нөлөөлж байна" гэжээ. Мөн "Сүүлийн үед бүх улсын цар тахлын байдал аажмаар тогтворжиж байгаа ч бүс нутгуудын хоорондын харилцан нөлөөлөл илт байна, бүс нутгуудад халдварын тохиолдлыг 0 болгох ажил хэцүү байна. Хэбэй, Жянсү, Жэжян, Аньхуй, Гуандүн, Фүжянь, Ляонин зэрэг мужийн халдварт өвчний байдал ерөнхийдөө тогтворжиж, Гирэн мужийн Гирэн хотын халдварт өвчний байдал үргэлжлэн багасч, Чанчүнь хотын халдварт өвчний тархалт буурах хандлагатай байна. Шанхай хотын халдварт өвчний байдал сүүлийн үед өндөр түвшинд байгаа бөгөөд олон нийтэд халдварлах эрсдэл өндөр, урьдчилан сэргийлэх, хяналт тавих байдал хүнд хэвээр байна" гэв.

ДЭМБ-аас "COVID-19" нь олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн үйл явдал хэвээр байгааг зарлалаа. Үндэсний эрүүл мэнд, эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Мифэн хэлэхдээ "Бид шинжлэх ухааны нарийвчлал, халдварын тохиолдлыг 0 болгох “динамик цэвэрлэгээ”-ний бодлогыг эргэлзэлгүйгээр, гуйвшгүй баримталж, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах олон арга хэмжээг шаргуу хэрэгжүүлж, аль болох хурдан халдварын тохиолдлыг 0 болгох зорилтыг биелүүлэх ёстой гэв.

Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тархвар судлалын ахлах мэргэжилтэн Ү-Чүньюү хэлэхдээ "Динамик цэвэрлэгээ ба 0 халдварын хооронд чухал ялгаа бий. Динамик цэвэрлэгээ нь вирусний халдварын бүс ба халдварын бусад бүс нутагт тархахаас сэргийлж, COVID-19 –ийн халдварыг арилгах явдал юм. Халдвар авсан бүхэнд харьцангуй богино хугацаанд түүнийг дарах шаардлагатай байдаг" гэв.

Түгжрэлийг арилгаж, замын хөдөлгөөнийг саадгүй байлгана

Сүүлийн үед бүх улсын олон орон нутагт цар тахлын халдвар тархсан, ойр ойрхон халдварт өвчин гарч байгаатай холбогдуулан зарим бүс нутгуудын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлаас болж замын хөдөлгөөний урсгалыг хаах, тээврийн хэрэгсэл саатуулах, логистикийн хангамж муу зэрэг хүндрэлүүд гарч байна. Төрийн Зөвлөлийн Хамтарсан урьдчилан сэргийлэх хяналтын механизм 04-р сарын 10-ны өдөр мэдэгдэл нийтэлж, ачаа тээврийн ложистикийн урсгалыг сайтар хангахыг шаардаж, Төрийн зөвлөл 04-р сарын 18-ны өдөр хуралдаж, төрийн зөвлөлийн ложистикийн баталгааны ажлын механизм байгуулахаар шийджээ.

"Замын хөдөлгөөний саадгүй байх баталгааг бүх нийтийн ажлын чухал байранд тавина" гэж Зам Тээврийн Яамны Авто замын товчооны дарга Ү Чүньгэн хэлэв. Мөн хэлэхдээ "Зам тээврийн яам нь иргэдийн амьжиргаа, ачаа тээвэрлэлтийг саадгүй байлгах, үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах тал дээр анхаарч ажиллана. Үүнд, бие биенээ хүлээн зөвшөөрөх үндэсний нэгдсэн үнэмлэхийг сурталчлах, бэлтгэл ажлыг түргэтгэх, ложистикийн шилжүүлгийн газар байгуулах, хяналт тавих, эрт сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг багтана" гэв.

Улсын шуудангийн товчооны зах зээлийн хяналтын газрын орлогч дарга Бян Зүөдүн хэлэхдээ "Цар тахлын халдвар ихтэй бүс нутагт шуудангийн болон буухиа тээврийн хэрэгслийг үр ашигтайгаар нэвтрүүлэхийн тулд түгээлтийн цэгүүдийг байгуулах шаардлагатай. Гэнэтийн, түр зуурын болон яаралтай амьдралын үндсэн хүндрэлтэй тулгарсан тээврийн жолооч, шуудан зөөвөрлөгчдийн хувьд хүндрэлийг даван туулахад туслах арга хэмжээг цаг тухайд нь авах хэрэгтэй" гэв.

Зарим бүс нутагт "хүнсний ногоо авахад хэцүү, хүнсний ногоо үнэтэй болсон" өнөөгийн асуудалд хариулахдаа, Хөдөө аж ахуй, хөдөөгийн яамны Хөдөө тосгоны хоршоодын эдийн засгийн удирдлагын газрын орлогч дарга Мао Дэжи хэлэхдээ "Бүх улсын хэмжээнд хүнсний ногооны үйлдвэрлэл нь олон түмний хэрэглээний хэрэгцээг хангаж чадна. Тариа, тос, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг халдвараас урьдчилан сэргийлэх, хянах гол туслах материалд хамруулж, гол материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн улсын нэгдсэн үнэмлэх олгохыг нэн тэргүүнд анхаарч ажиллахыг холбогдох газруудад уриалах болно. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдын зам харилцааны эрхийн үнэмлэх нь ногоон өнгөтэй бөгөөд “*” хэмээх тэмдэгтэй байж, халдвар гарсан бүс нутгуудад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагыг хангасан нөхцөлд зорчихыг нь хязгаарлах буюу буцааж болохгүй".

Цар тахлын халдвар хэдий чинээ их тулгарах тусам хүнсний үйлдвэрлэлийг тогтворжуулах ёстой

Өдгөө хаврын тариалалтын ажил ид өрнөж, үр тарианы тариалалт ардын аж ахуй, ард түмний амьдрал ахуйтай холбоотой. Мао Дэжи хэлэхдээ "Энэ удаагийн хаврын хагалгаа, хаваржилтын ажил эрчимтэй явагдаж, ерөнхий ахиц нь харьцангуй жигд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы хаврын тариалалт төлөвлөсөн талбайн 20 хувийг давж, өмнөх оныхоос 1.2 хувиар ахисан байна" гэв.

Цар тахлын халдвар хэдий чинээ их тулгарах тусам суурь болон хүнсний үйлдвэрлэлийг тогтворжуулах ёстой. Цар тахлын халдвар нь тариаланчдын тариа тарих, хөдөө аж ахуйн материал, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл ажиллуулах, тариаланчдын нутаг орондоо буцахад саад учруулж буйд хандуулан, Хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн яамнаас янз бүрийн арга хэмжээ авч бодит бэрхшээлийг шийдвэрлэн өгч байна.

-Хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн яамнаас хаврын хагалгааны ажлыг сайн хийж, мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтын хэвийн дэг журмыг сахиулах ажлыг сүүлийн үед зохион байгуулж, шуурхай утас, цахим мэдээллийн платформыг нээжээ. Хүн бүр Хөдөө аж ахуйн яамны веб сайтын нүүр хуудас руу нэвтэрч холбогдох мэдээлэлтэй танилцаж, учирч буй хүндрэл, бэрхшээлийг утсаар болон цахим мессэжээр мэдээлэх боломжтой. Хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн яамнаас холбогдох газруудад цаг тухайд нь шалгуулах бөгөөд хамтдаа шийдлийг сурталчилж байна гэж Мао Дэжи хэлэв.

Дараагийн шатанд Хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн яам холбогдох газруудтай хамтран төрөл ангилал хувааж, урьдчилан сэргийлэлт, хяналтыг үргэлжлүүлж, саад тотгорыг үр дүнтэй даван туулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсон хүчин, материалын эргэлтийн дэг журмыг сахин биелүүлэх болно. Үүний зэрэгцээ зөвшөөрөлгүй зам саатуулах, зам талбайг дур мэдэн таслах, тосгоныг хаахыг хатуу хориглоно.

Тэдгээрийн дотроос цар тахлын хяналтын бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулж, тариаланчдад тодорхой цаг хугацаа тогтоон өгөх арга хэмжээ авч болно. Халдвар авсан хаалттай бүс нутгийн тосгоноос гарч чадахгүй байгаа тариаланчдад тариагаа тарихад нь тариаланчид хоорондын газар тариан ажилд харилцан туслах, асрамжийн үйлчилгээний байгууллага нэгжээс тусламж үзүүлэх хэрэгтэй.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл