solongonews
“Улаанцав дахь болзоо” олон улсын фото зургийн үзэсгэлэн болов
2017-07-04 17:47
“Улаанцав дахь болзоо” олон улсын фото зургийн үзэсгэлэн боллоо.

“Ариун өндөрлөг – Улаанцав дахь болзоо" олон улсын фото зургийн үзэсгэлэн” энэ сарын 1-ний өдөр Жинин дүүргийн Тал нутгийн торгоны зам үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийв. Үзэсгэлэнг Хятадын фото зургийн нийгэмлэг, ХКН-ын Улаанцав дахь ухуулах хэлтэс санаачлан, Улаанцав хотын өдрийн сонин, Өвөр Монголын аялал жуулчлал фото зургийн нийгэмлэг, Чэ Тань фото зургийн нийгэмлэг, Улаанцав хотын фото зургийн нийгэмлэг хамтран зохион байгууллаа.

Уг үзэсгэлэнг Улаанцавыг олон улсад танилцуулах, Улаанцав ба олон улс хоорондын солилцооны шинэ хэлбэрийг нээх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.

Үзэсгэлэн “Гайхамшигт Улаанцав”, “Сэтгэл татам Улаанцав”, “Нууцхан Улаанцав” гэсэн гурван гол сэдвийн хүрээнд олон бүс нутаг, олон үндэстэн ястан, олон үг хэл, өөр өөр хэв загварын фото зургийн уран бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Америк, Англи, Монгол зэрэг 12 орон хийгээд Хятад улсын хэмжээний 8500 гаруй фото зураг дэлгэгдсэн ба хамгийн шилдэг 162 уран бүтээлийг сонгон шалгаруулжээ.

 

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл