solongonews
Язгуур урлагийн “Анд хамтлаг”
2016-05-31 16:14
Анд хамтлагийн тоглолт Их Британи улсад амжилт дүүрэн боллоо.

Америкийн ерөнхийлөгчийн Соёл, хүмүүнлэгийн зөвлөл, АНУ-ын төв баруун бүс нутгийн соёл урлагийн холбооны урилгаар 2009 оны гурав, дөрөвдүгээр сарын хооронд АНУ-ын төв болон баруун бүс нутгийн таван мужид аялан тоглолтоо хийсэн. Энэ хугацаанд 5000 км зам аялж, 40 мянган үзэгч бүхий 65 удаагийн тоглолтоо олны хүртээл болгожээ.

Мөн саяхан Их Британи улсад 23 удаагийн аялан тоглолтоо амжилттай хийгээд ирсэн.Тэдний бусад Монгол үндэстний хамтлагаас ялгарах өвөрмөц онцлог бол монгол соёлоо унаган байдлаар нь олон нийтэд хүргэх явдал юм. Хятадын алдарт зохиолч Юй Чююй Анд хамтлагийн тухай:

- Анд хамтлагийн дуунаас араатан амьтан, салхи, салхины аясаар нахилзан ганхах өвс, өөрөөр хэлбэл байгалийн дуу чимээг олж сонсдог. Анд хамтлагийн дуу хөгжим эв нэгдэл гэгч юу болохыг хамгийн сайн харуулах үлгэр жишээ гэж боддог хэмээн ярьлаа.

Хийморьлог долоон залуу, үзэсгэлэнт хоёр охины бүрэлдэхүүнтэй Анд хамтлагийг тайзан дээр гармагц тал нутгийн өргөн уудам үзэсгэлэн эрхгүй сэтгэлд буудаг. Нарс, Өргөн, Өнө, Цэнгэл, Сайхан, А.Өргөн, Цэнгэлт, Цэцэгмаа, Билигбаатар гэсэн есөн гишүүнтэй. Тэд бүгд Өвөр Монголын үндэстний дуу бүжгийн бүлгэмээс уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан аж. 2001 оны үеэр есүүлээ өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө, мөн монгол үндэстний дуу хөгжмөө дэлхий нийтэд улам сайн ойлгуулахын төлөө улсын албан ажлаа орхисон байна. 

- Манай хамтлаг байгуулагдаад 13 жил болж байна. Бид есүүлээ анд найзууд бололцоод нэгэн гэр бүл адил ижилдэн дассан. Тал нутгийн сайн сайхан, өвөг дээдсийн маань өвлүүлэн үлдээж өгсөн соёл урлагаа дуу хөгжмөөрөө илтгэх нь бидний гол зорилго гэж Анд хамтлагийн Цэцэгмаа ярьж байлаа.

Уламжлалт ба орчин үеийн хөгжмийн хөгжлийн аль алиныг нь дэмждэг Анд хамтлаг хамгийн сүүлийн шинэ дуу болох “Аз жаргалтай адуучин хүн” нэртэй дуугаа бүтээжээ. Энэхүү дууг багтаасан “Эх нутаг” цомгийн эвлүүлгийн ажил ч эхлээд байгаа юм байна.

Анд хамтлагийн алдар цуурайтсан түүх

Хятад улсын үзэгчид анх 2006 онд Хятадын төв телевизээс зохион байгуулсан “Хятадын залуу дуучдын шагналт тэмцээн”-ий манлай болсон үеэс Анд хамтлагтай танилцсан билээ.Энэ хамтлаг өнөөг хүртэл Франц, Испани, Финланд, Өмнөд Солонгос, Швед зэрэг олон улс орнуудад тоглолтоо хийж байсан. 2009 оны зургаадугаар сард тухайн үеийн Хятад улсын дарга Хү Жиньтао-гийн хамт ОХУ-д төрийн айлчлал хийсэн байдаг. “Хятад, Орос хоёр улсын дипломат харилцаа байгуулсан 60 жилийн ой болон Хятадын соёлын наадам”-ын нээлтийн ёслолд оролцсон. Тус тоглолт төвийн дарга удирдлага, ОХУ-ын үзэгчдийн таашаал магтаалыг хүртсэн бөгөөд Хятад улсын соёлын яамнаас тусгайлан сайшаасан байдаг.

2015 онд Хятадын алдарт төгөлдөр хуурч Лан Лантай хамтарсан тоглолт  нь үзэгчдэд бас нэгэн шинэ мэдрэмж төрүүлэв.2016 онд Анд хамтлаг Англиас Шотланд, дараа нь Уэльсд нийт 23 удаагийн аялан тоглолт зохион байгуулсан. Энэ нь Хятад улсын хөгжимчдийн хилийн чанд дахь аялан тоглолтын шинэ түүхийг бичиглэжээ.Одоо Анд хамтлагийн гишүүд энэ оны сүүлчээр Тайваньд хийх тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод байна.

 

Зохиогч: Дэн Юйшя
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл