ХКН-ын ӨМӨЗО-ы Хорооны Суртал ухуулгын хэлтэс, нэгдмэл фронтын ажлын хэлтсээс удирдан, ӨМӨС-ы хорооноос санаачлан зохион байгуулсан Өвөр Монголын Хувийн хэвлэл мэдээллийн холбоо /We Media/ байгуулах хурал 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөххот дахь ӨМӨС-ы хороонд болж өнгөрөв.

ХКН-ын ӨМӨЗО-ы Хорооны Суртал ухуулгын хэлтэс, нэгдмэл фронтын ажлын хэлтэс, ӨМӨЗО-ы Цахим сүлжээний хэвлэл мэдээллийн алба, ӨМӨС-ы хороо зэрэг байгууллага нэгжийн холбогдох албан тушаалтан, Өвөр Монголын хувийн хэвлэл мэдээллийн салбарын нийт 80 гаруй төлөөлөгч хуралд оролцож, хурлаар Өвөр Монголын Хувийн хэвлэл мэдээллийн холбоо байгуулагдсаныг албан ёсоор зарлав.

Хурлаар мөн “Өвөр Монголын Хувийн хэвлэл мэдээллийн холбооны байнгын хэрэг эрхлэгчдийн хурлын дүрэм”, “Өвөр Монголын Хувийн хэвлэл мэдээллийн холбооны хамтын гэрээ”, “Өвөр Монголын Хувийн хэвлэл мэдээллийн холбооны дүрэм”, “Өвөр Монголын Хувийн хэвлэл мэдээллийн холбооны санаачилгын бичиг” зэргийг баталсан байна. Үүнээс гадна уг холбооны байнгын хэрэг эрхлэгч, хэрэг эрхлэгч, зөвлөгчийн үнэмлэх болон урилгын бичгийг хурлаар гардуулж, Өвөр Монголын Хувийн хэвлэл мэдээллийн холбооны гишүүдийн төлөөлөгч үг хэлж, Сина, Тенсент, “Өнөөдрийн эхний мэдээ” зэрэг хувийн хэвлэл мэдээллийн аж ахуйн нэгжийн төлөөлөгч, цахим ертөнцийн од Уянга нар өөрсдийн арга туршлагаа хуваалцсан байна.
