solongonews
Тэргэл сарны баяраар 100 сая жуулчин дотоодод аялав
2019-09-16 16:04
Өнгөрсөн баасан гарагт эхэлж, гурав хоног үргэлжилсэн Тэргэл сарны баяраар нийт 105 сая хүн дотоодод аялсан ба өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувиар өссөн үзүүлэлт үзүүлэв.

    Дотоодын аялал жуулчлал нь 4.728 тэрбум юаний орлого бүрдүүлж, өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өссөн үзүүлэлттэй байлаа гэж Соёл урлаг, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.

Энэ жилийн Тэргэл сарны баяраар Хэнань мужийн Шоулин сүмд “Тэргэл сар сонирхох шүлгийн наадам-3”, Сүнян номын хүрээлэнгээс зохион байгуулсан “Тэргэл сарны баяраар дамжуулан уламжлал соёлоо бадруулья” арга хэмжээ, Фүжөүгийн тэргэл сар сонирхох 12 аялалын шугам зэрэг 20 тусгай арга хэмжээ зохиогдлоо.

Мөн үеэр Шанхайн 30 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийж, 19 улс орны 32 баг оролцон, 300 мянган жуулчныг хамруулан, эх орноо магтан дуулж, нутаг усаа хайрлах үзлийг дэлгэрүүлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл