Энэ сарын 21-нд Өвөр Монголын Рашаанд 7 сар үргэлжлэх Дундад, Орос, Монголын олон улсын гэрл зургийн 4-р наадам эхэллээ. Дотоод гадаадын 100 гаруй фото зурагчид Рашааны цас мөсөн ертөнцийг зургийн аппаратандаа буулгаж байна.

Дундадын уран зохиол урлагийн нийгэмлэгийн фото зургийн төвийн дарга Лю Юй нээлтийн ёслол дээр хэлэхдээ: -Өнөөдөр Дундад улсын фото зураг нь олон нийтэд суурилсан урлагийн нэгэн хэлбэр болоод байгаа бөгөөд өнөө хэдэн арван мянган гэрэл зурагчид ажиллаж байна. Жил ирэх бүр гэрэл зурагчдын эгнээ нэмэгдсээр байна гэлээ.

Мөн интернет сүлжээ болон гар утас зэрэг бусад олон хэлбэрээр шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл түргэн хөгжиж , бидний амьдрал улам баялаг агуулгатай болж байгаа нь мэдээллийн шинэ зам суваг шинэ тавцанг хангаж байна. Энэхүү наадам нь гэрэл зургаар дамжуулан Рашааны уламжлалт соёл болон орчин үеийн хөгжлийг харуулахын зэрэгцээ түүний нэр хүндийг ч дээшлүүлэх болно гэжээ.
