Энэ сарын 31-нд Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албанаас хэвлэлийн бага хурал хийлгэж, 2017 оны эхний хагас жил дэх Хятадын гадаад эдийн засаг худалдааны эргэлтийн байдлыг танилцуулав. Энэ оны эхний хагас жилд, Хятадын гадаад худалдааны өсөлт түргэсэж, үүнд импорт экспортын ерөнхий хэмжээ 13 триллион 140 тэрбум юаньд хүрч, 19.6 хувиар өссөн ба өнгөрсөн хоёр жилд буураад байсан байдлыг өөрчлөв. Онцгойлон оны эхний хагас жилд, Хятад хийгээд "нэг бүс нэг зам" дагуух орнууд хоорондын импорт экспортын өсөлт илт сайжирч, үүнд Хятад хийгээд АСЕАН, Энэтхэг, ОХУ хоорондын импорт экспорт тус тус 21.9%, 30.4% болон 33.1 хувиар нэмэгдсэн байна.
Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин, оны эхний хагас жилд Хятад улс гадаадын хөрөнгийг үндсэндээ тогтвортойгоор ашигласан онцлогийн тухай танилцуулахдаа, "Өнөө хөрөнгө татан ашиглах олон улсын өрсөлдөөн маш ширүүн байгаа, гадаадад улам нээлттэй байх, гадаад хөрөнгийг идэвхтэй ашиглах зэрэг Төрийн Зөвлөлөөс боловсруулсан холбогдох арга хэмжээг бид тууштай хэрэгжүүлж, бизнесийн орчныг дорвитой сайжруулж, гадаад хөрөнгийг ашиглах цар хүрээг тогтворжуулсан байна. Оны эхний хагаст гадаад хөрөнгийг ашигласан хэмжээ 441 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсний жилийн мөн үеэс 0.1%-иар буурч, үндсэндээ тогтворжсон байна" гэжээ.
Тус өдрийн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Төрийн Зөвлөлийн хөгжил судалгааны төвийн дэд дарга Лүн Гүөчян цохон тэмдэглэхдээ, дараагийн шатанд, бодлогын хувьд, Хятад улс олон улсын хэмжээний мөртөө хуульжсан, зах зээлжсэн бизнесийн орчныг байгуулахаар гол болгож, гадаадын бизнесменийг өргөнөөр оролцуулж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт болон чөлөөт худалдааны бүс, хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг хэлэлцээрийг идэвхтэй урагшлуулж, худалдаа хөрөнгө оруулалт улам чөлөөтэй, улам дөхөм дөт байх түвшнийг тасралтгүй дээшлүүлэх болно гэжээ.
