Өнөөгийн байдлаар Төвөдийн ӨЗО, хот, шянь, сум, тосгоныг хамарсан засаг захиргааны таван түвшинд эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээний сүлжээг байгуулж, мал аж ахуй тариалангийн нутгийн эмнэлгийн системд тулгуурлан олон түвшний эмнэлгийн аюулгүй байдлын системийг бүрдүүлжээ. Төвөдөд бүх шатны төрөл бүрийн 1642 эрүүл мэндийн байгууллага байдаг бөгөөд үүнээс гуравдугаар зэрэглэлийн эмнэлэг 11 байгаа юм.
Сүүлийн жилүүдэд Төв Засгийн газар Төвөдөд эмнэлгийн боловсон хүчин томилж, нутгаасаа гаралгүй дээд зэрэглэлийн эмнэлгийн үйлчилгээ хүртэх боломж олгож, 400 гаруй төрлийн өвчнийг Төвөдөөс гаралгүйгээр эмчлэх боломжтой болжээ.
Төвөдийн хүн амын дундаж наслалт нь 1951 онд 35.5 байснаасаа 2019 онд 71.1 болжээ.
