solongonews
Хятад Европын ачаа тээврийн галт тэрэгний хөгжлийн ирээдүй
2021-11-01 19:18
Хятад Европын ачаа тээврийн галт тэрэгний хөгжлийн ирээдүй

 

    Боомтын түгжрэл болон тэнгисийн тээврийн зардал нэмэгдэж буй нөхцөл байдлыг богино хугацаанд өөрчлөх боломжгүй учраас улс орнуудын үйлдвэрлэгчид төмөр замын ачаа тээвэрт түлхүү анхаардаг боллоо. Германы Гамбург боомтын Маркетингийн холбооны ерөнхий захирал бөгөөд ахлах гүйцэтгэгч Аксел Маттерн саяхан сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Хятад Европын ачаа тээврийн галт тэрэг шинэ маршрутаа нэмэгдүүлэхийн хирээр Гамбург боомт нь Хятад Европын ачаа барааны нийлүүлэлтийн логистикийн төв болж байна гэжээ. 

    Маттерний танилцуулснаар, Гамбург боомтын 2020 оны далай тэнгис болон төмөр замын нэгдмэл ачаа тээврийн хэмжээнд нааштай хандлага гарч байна. Цар тахлын эхний үед хүндрэлтэй байсан боловч удалгүй сэргэж байлаа : “Тоо баримт өсөж буйг хараад баяртай байна. Ялангуяа төмөр замын ачаа тээврийн талаар, Хятад Европын ачаа тээврийн галт тэргээр зөөвөрлөж буй  бараа бүтээгдэхүүний төрөл зүйл улмаар баяжиж, ачааны хэмжээ нь ч нэмэгдэж байна. Далайн ачаа тээврийн сэргэлт удаавтар байгаа боловч ерөнхийдөө өөдрөг бодолтой байна. Үүний зэрэгцээ ноднингоос одоог хүртэл, Гамбургаас Европын төв хүрэх нийлүүлэлтийн гинжин хэлхээ хөгжсөөр байгаа бөгөөд асар их хөгжлийн боломжтой байгаа.”
     Маттерн, Гамбург боомт нь Германы хамгийн том өргөн хэрэглээний боомт бөгөөд Европын хамгийн том төмөр замын боомт юм. Ялангуяа Хятад улс хоорондын худалдааны талаар Гамбург боомт олон зам тээврийн хэрэгслийг хослуулан ашиглах давуу талтай байдаг. Тухайлбал далайн тээврийн гурван чингэлэг бүрийн нэг нь Хятадаас хөдөлсөн юм уу эсвэл Хятадыг зорьж байгаа юм. Тус боомтын төмөр замын сүлжээ нь Европын төв нутгийн бүх хотод нэвтэрдэг бөгөөд өдгөө долоо хоног бүрд Гамбургаас Хятадын олон газарт хүрэх ачаа тээврийн тогтмол маршрут 230 гаруй байгаа гэж хэлэжээ : “Хятад улсаас Европтой нэвтрэх гол гарцын хувьд Гамбург нь шинэ торгоны замын тэнгис болон эх газрын холбоосны үүрэг гүйцэтгэдэг. Хятад Европын далайн тээврийн ачаа барааг нэвтрүүлэх хамгийн гол боомт төдийгүй Европын төв нутагт нэвтрэх төмөр замын сүлжээг ашиглан олон том эдийн засгийн бүстэй холбож, хоёр талын худалдаа эдийн засгийн хэлхээ холбоог үр дүнтэй дэмжиж байгаа юм. ”
    Маттерн, Хятад улс бол Гамбургийн хамгийн чухал худалдааны түнш юм. “Бүс ба зам”-ын санаачилгыг дэвшүүлсэн нь орон нутагт асар их бизнесийн боломжийг олгосон бөгөөд Хятад Германы хамтын ажиллагааг хөгжлийн шинэ хөдөлгөх хүчээр сэлбэлээ гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ жил Хятад Европын ачаа тээврийн галт тэрэг ажиллуулсны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус галт тэргийг  ижил брэндээр нэрлэсний 5 жилийн ой юм. “Бүс ба зам” санаачилгын дутагдаж болшгүй бүрэлдэхүүн хэсгийн хувьд Хятад Европын ачаа тээврийн галт тэрэг нь хоёр талын бараа бүтээгдэхүүний солилцоог эрчимжүүлсний зэрэгцээ зам дагуух улс орон хоорондын солилцоо итгэлцлийг нэмэгдүүлсэн юм гэж хэлэв : “Хятад Европын ачаа  тээврийн галт тэргийг ижил брэндээр нэрлэсэн нь Европын үйлчлүүлэгчдэд авч хэлбэл маш чухал. Ингэснээр тэд төмөр замын системд илүү итгэн нэгдэж, төмөр замын тээврээр Хятад улсад бараагаа экспортлох хүсэлттэй болж байна. Одоо энэ талаар идэвхтэй хандлага харагдаж, олон үйлчлүүлэгчид төмөр замын тээврийг сонгох болж байна. Хил дамжих үед дэд бүтцийн талаарх саад тотгорын  магадлалтай боловч Хятад улс нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад мэргэшсэн улс учраас сорилтуудыг удахгүй шийдвэрлэнэ гэдэгт итгэн найдаж байна.”
     Хятад Европын ачаа тээврийн галт тэрэгний хөгжлийн ирээдүйн талаар Маттерн өөдрөг бодолтой бөгөөд Хятад улс олон хотод Хятад Европын ачаа тээврийн галт тэрэгний маршрут ажиллуулсан, тоо болоод давтамж нь тогтвортой нэмэгдсээр байгаа юм. Талуудын хамтын ажиллагааны орон зай мөн өргөн байгаа тул цаашид хайн судлах ёстой гэж Маттерн ярьж байлаа:“Хятад Европын ачаа тээврийн галт тэрэг нь бараа бүтээгдэхүүн нэвтрэх зам сувгийг баяжуулсан юм. Ачааны хэмжээний талаар далайн тээврийг хүрэхгүй  ч гэсэн чухал сонголт болж байна. Яагаад гэвэл Хятад улс нутаг дэвсгэр уужуу, ялангуяа баруун бүс нутгийнхан далай юм уу боомтоор дамжин тээвэрлэх юм бол зам нь маш хол, төмөр замын тээвэр нь харин хялбар хэмнэлтэй байдаг дээрээ цагийн талаар тодорхой давуу талтай учраас Европын олон үйлчлүүлэгчийн хувьд татах хүчин ихтэй. Одоогийн нөхцөл байдалд далайн тээврийн боломж тааруу, үнэ нь өндөр байгаа тул нэлээд олон компани эх газрын зам тээврийн хэрэгслийг сонгох болж байна. ”

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл