ХКН-ын XIX хурлын Хэвлэл мэдээллийн төв 10 дугаар сарын 22-ны өдөр сэтгүүлчдийг тав дахь удаа хүлээн авч уулзах хурал зохион байгуулав. Боловсролын яамны сайд бөгөөд Намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Баошэн, Иргэний хэргийн яамны сайд бөгөөд намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Шүшянь, Хүний нөөц ба нийгмийн баталгааны яамны сайд бөгөөд Намын хорооны нарийн бичгийн дарга Инь Вэйминь, Орон сууц ба хот, хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны сайд бөгөөд Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Мэнхуй, Үндэсний эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн зөвлөлийн эрхлэгч бөгөөд Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Бинь нарыг урьж, “Ард иргэдийн шинэ эрэлт хэрэгцээг хангаж, иргэдийн амьжиргааг батлан сайжруулъя” сэдвийн эргэн тойронд холбогдох нөхцөл байдлыг танилцуулан, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн байна.
Боловсролын шинэ системийн багана тулгуур бүгдийг босгож дуусгав

Хятад улсын Боловсролын салбарын хөрөнгө оруулалт таван жилийн туршид тасралтгүй нэмэгдэн гурван их наяд юаниас давж, бүх улсын үйлдвэрлэлийн ерөнхий өртөгт эзлэх хувийн жин зууны дөрвийг баталсаар байв. Сургуульд интернэт сүлжээ нэвтэрсэн хэмжээ 20 хувь байсан нь 90 хувиас дээш болон өсөж, боловсролын салбарын чухал их судалгааны үр бүтээлүүд Үндэсний гурван том шагналын 60-аас дээш хувь бүхий байрыг эзэлсээр байна. Хөдөө тосгоны ядуу бүс нутаг, Цөөн тоот үндэстний бүс нутгийн боловсролын салбарын санхүүжилт нэмэгдэн, ядуу гэр бүлээс болж боловсрол хүртэхээс хоцрох тохиолдол үндсэндээ алга болсон байна. Харь нутагт хөлсөөр ажил хийж амь зуугч иргэдийн үр хүүхдүүд тухайн газрын албаны сургуульд суралцах боломжтой болов.
Боловсролын шинэчлэлийн тухай нэгэн цуврал бэлэг тэмдгийн чанартай, удирдах хүчин чадалтай хөтөлбөр нэгэнт бэлэн болж, боловсролын шинэ системийн багана тулгуур бүгдийг босгож дууссан хэдий ч боловсролын асуудлаарх иргэдийн бүхий л эрэлт хэрэгцээг хангаж чадсан гэж хэлж болохгүй. Чэнь Баошэн:
- Ирэх өдрүүдэд нэгэн бүлэг төрийн бодлогын “Бэлэг”-ийг түгээх болно. 2020 он гэхэд сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн боловсрол хүртэх хэмжээ 85 хувийг давж, хүртээмжийн шинжтэй цэцэрлэг бүх төрлийн цэцэрлэгийн ерөнхий тооны 80 хувийг эзлэхүйц болгоно. Албан журмын боловсролын шатны нэг ангид хэтэрхий олон сурагчтай байх нөхцөл байдлыг өөрчлөн, сургуулийн дарамтыг хөнгөлж, сургуулиас гадуур сургалт явуулах асуудлыг шийднэ. Ахлах сургуулийн шатанд боловсрол хүртэх хэмжээг 90-ээс дээш хувь болгож, их, дээд сургуулийн шатанд боловсролын хүртээмжийг 50 хувьд хүргэнэ.
Нийгмийн халамж, тусламжийг ядуурлыг бууруулах ажилтай амжилттай холбов

Хуан Шушянь иргэдийн амьжиргаанд холбогдсон баталгааны төслийн тухай танилцуулав. Тэрээр:
- Нэг. Нийгмийн халамж, тусламжийн баталгааны үйл хэргийг эрчимтэй тодруулж, хотын иргэдийн амьдралын баталгааны хамгийн доод стандарт болон хөдөө орон нутгийн иргэдийн амьдралын баталгааны хамгийн доод стандартыг тус тус 59 ба 97 хувиар өсгөж, амьжиргааны түвшин доогуур 60 сая иргэд болон онц ядуу иргэдийн үндсэн амьдралын хэрэгцээг баталсан байна.
Хоёр. Байгалийн ган гамшгийг аргацаах систем сайжирч, төрөөс гамшгийн онцгой байдлын үед 117 удаа яаралтай тусламж үзүүлж, гамшигт өртсөн 350 сая хүнд тусласан байна.
Гурав. Тэтгэврийн үйлчилгээний аж ахуй хурдтай хөгжиж, одоогийн байдлаар бүх улсын хэмжээнд өндөр настныг асрах үйлчилгээний албанд ахмад настнууд асрах нийт 28 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгүүлсэн ба ойролцоогоор 7 сая орчим ортой болсон байна.
Дөрөв. Нийгмийн халамжийн сан, хүүхдийн эрхийг хамгаалах систем төгөлдөржиж байна.
Тав. Цэргийн албан хаагчдад зориулсан хөнгөлөлт, тэтгэлгийн түвшин жилээс жилд нэмэгдэж байна.
Зургаа. Халамжийн сан, сайн дурын үйлчилгээний салбар хөгжиж байна гэж танилцууллаа.
Дараагийн алхамд бид системээ илүү төгөлдөржүүлж, удирдамжаа илүү чангатган, стандартыг дээшлүүлэхэд хүч сорьж, нийгмийн халамж, тусламж, ядуурлыг бууруулах ажлыг эрчимтэй холбон, ядуу иргэдийн амьжиргааны үндсэн эрэлт хэрэгцээг батлахаар хүчин зүтгэх болно гэж Хуан Шушянь илэрхийллээ.
Өндөр насны үндсэн даатгал тун удахгүй бүх улсын хэмжээнд түгээмэлжих болно

Ажил олголтын байдал таван жилийн хугацаанд ерөнхийдөө тогтвортой байсан. Хот суурингийн шинээр ажилд орсон хэмжээ жилийн дунджаар 13 саяас дээш байж, нийт 65 сая хүнд ажил олгосон. Ажилгүйдсэн 27.9 сая хүнийг дахин ажилд оруулсан бөгөөд хот суурингийн 8.8 сая ядуу иргэний ажилд орох асуудлыг шийдсэн байна.
Үүний зэрэгцээ нийгмийн баталгааны систем төгөлдөржсөөр байна. Хот, хөдөөгийн иргэдийн өндөр насны даатгалын нэгдмэл системийг бий болгож, 300 сая иргэн тэтгэврийн даатгалд, 1.3 тэрбум иргэн эмнэлгийн даатгалд тус тус хамрагдсан байна. Хот, суурингийн боловсон хүчний сар бүрийн тэтгэврийн стандарт дунджаар 2300 юаниас давсан ба иргэдийн сар бүрийн тэтгэврийн стандарт дунджаар 120 юаниас давсан байна.
Инь Вэйминь тэтгэврийн тухай асуултад хариулахдаа:
- Ирээдүйд бүх иргэдийг даатгалд хамруулах ажлыг алхам алхмаар хэрэгжүүлнэ. Өндөр настны үндсэн даатгалыг тун удахгүй бүх улсын хэмжээнд түгээмэлжүүлнэ. Улсын хөрөнгөөс татаж, нийгмийн баталгааны санг санхүүжүүлнэ гэсэн байна.
Хотын орчин, экологийн хувьд илүү таатай орчин бүрдүүлж байна

Ван Мэнхуй:
- Таван жилийн туршид орон сууцны баталгааны ажил амжилт дүүрэн байсан. 80 сая ядуу иргэдийн оршин суух орчныг сайжруулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл ерөнхийдөө тогтвортой байсан. Бид “Орон сууц гэдэг оршин суух орчин болохоос дамлан худалдах арилжаа биш” гэсэн үзэл баримтлалыг барин нэгэн цуврал арга бодлого хэрэгжүүлж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулсан юм. Одоогийн байдлаар нэгдүгээр зэрэглэлийн том хот болон зарим хоёрдугаар зэрэглэлийн том хотуудын шинээр байгуулсан орон сууцны үнийн өсөлтийн хэмжээ буурсан ба гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн хотын орон сууцны үнэ ч тогтворжсон байна гэж мэдэгдлээ.
Макро үзлийн үүднээс үзвэл Хятадын хот суурингийн барилгын түвшин тасралтгүй сайжирч, байгаль орчин, экологийн хувьд илүү таатай орчин бүрдүүлж байна. Энэ тухай Ван Мэнхуй:
- Таван жилийн хугацаанд хотын хэмжээний 458 мянган га талбай бүхий орчныг шинээр ногооруулан хот суурин газрын хог хаягдлыг цэвэрлэх чадамж 38.9 хувиар нэмэгдсэн бөгөөд бохир ус цэвэрлэх хэмжээ 92.5 хувьд хүрсэн байна.
Дараагийн алхамд зорилгоо баримтлан төрийн бодлогын тогтвортой чанарыг баталж, олон цогц хангамж, олон сурвалжтай баталгаа, түрээслэж, эзэмшихийг эрх тэгш болгох зэрэг орон сууцны системийг хурдтай бүтээн байгуулах болно гэсэн байна.
Эм эмнэлгийн зардал өнгөрсөн 20 жилийн турших хамгийн доод хэмжээнд хүрсэн

Ли Бинь:
- Эм эмнэлэг, эрүүл мэндийн системийн шинэчлэл асар их амжилтад хүрсэн. Зэрэг хуваан эмчлэх системийн анхны алхам бүрдэж, Хятад улсын иргэд гэр бүлийн эмчтэй болж, эм эмнэлгийн баталгааны үндсэн систем бий болсон байна. Хувь хүний эм эмнэлгийн зардал нь төлөх ёстой ерөнхий зардлын 30 хувийг л эзлэх болж, өнгөрсөн 20 жилийн турших хамгийн доод хэмжээнд хүрсэн гэж мэдэгдсэн юм.
Олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ шинэ түвшинд хүрч, олон нийтийн үндсэн эрүүл мэндийн төлөөх үнэ төлбөргүй үйлчилгээний салбараа нэмэгдүүлэн, жирэмсэн эх, нялхсын нас баралтын тоо хурдтай буурч, НҮБ-ын мянган жилийн хөгжлийн төлөвлөгөөг урьдчилан биелүүлсэн байна. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, түвшин илт мэдэгдэхүйц сайжирч, эрүүл, аюулгүй цусаар хангах түвшнээрээ олон улсад тэргүүлэх эгнээнд жагссан. Хятад уламжлалт анагаах ухааны давуу талыг илүү сайн тодруулж, эрүүл мэндээр ядуурлыг бууруулах төслийг хэрэгжүүлэн 3.6 сая гаруй ядуу өвчтөнийг авран тусласан байна.
