solongonews
Хятадын XI удаагийн Цөөн тоот үндэстний уламжлалт биеийн тамирын цуглаан амжилттай өндөрлөв
2019-09-17 20:21
Хятадын XI удаагийн Цөөн тоот үндэстний уламжлалт биеийн тамирын цуглаан 09-р сарын 16-ны өдөр Хэнань мужийн Жэнжү хотод амжилттай өндөрлөлөө.

        Хаалтын ёслолын үеэр XI удаагийн Цөөн тоот үндэстэний уламжлалт биеийн тамирын цуглааны “Биеийн тамирын ёс суртахууны шагнал” хүртсэн төлөөлөгчдийн нэрсийг нийтлэхийн хамт 2023 онд Хайнань мужид арван хоёр дахь удаагийн цуглааныг эрхлэх болсныг зарлаж туг шилжүүлэн гардуулах ёслол болов.

Хятадын Цөөн тоот үндэстний уламжлалт биеийн тамирын цуглааныг анх удаа дунд бүсийн хотод зохион байгуулж, Хятадын 31 муж ( өөртөө засах орон, шууд харъяа хот), чөлөөлөх цэрэг зэрэг нийт 34 төлөөлөгчдийн багийн 7009 тамирчин оролцож, 17 уралдааны төрөл, 194 тоглолтын төрөлд мөрийцсөн байна. Уралдааны үеэр бас Цөөн тоот үндэстэний уламжлалт биеийн тамир соёлын үзүүлбэр, үндэстний уран сайхны тоглолт зэрэг үйл ажиллагаа өрнүүлэв.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Сонин Мэдээний Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл