Тяньжиний Биньхай шинэ дүүрэгт болсон супер компьютерын холбогдох арга хэмжээнээс 07-р сарын 06-нд сэтгүүлчийн мэдээлснээр өдгөө Хятад улсад үндэсний зэрэглэлийн супер компьютерын нийт 6 төвийг байгуулж, инноваци хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэж байгаа юм байна.
2009 оны 05-р сард Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам үндэсний супер компьютерын Тяньжинь дахь төвийг байгуулж, дараа нь Шэньжэнь, Жинань, Чанша, Гуанжөү, Үшид мөн үндэсний супер компьютерын төв байгуулахыг зөвшөөрч байгуулсан байна. “Tяньхэ-1” , "Sunway BlueLigh", “Tяньхэ-2” , "Sunway TaihuLight" зэргийн супер компьютеруудыг эдгээр төвд байршуулан ашиглаж, Хятад улсын бие даан зохион бүтээсэн супер компьютерын технологийн шинэчлэлт үйлдвэржүүлэлтийн шинэ гарааг эхлүүлсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр Үндэсний супер компьютерын Тяньжинь дэх төвд Хятадын 1 секундэд 1000 их наяд тооцоолол хийдэг “Tяньхэ-1 ”-г байршуулсан бөгөөд 1 секундэд 1000000 их наяд тооцоолол хийдэг “Tяньхэ-3 ” -г судлан бүтээх үүргийг хүлээн авч ажиллаж байгаа юм.
