Ли Кэчян Хятадын эдийн засгийн өнөөгийн байдал болон хөгжлийн ирээдүйг танилцуулж, Хятадын зах зээл болон хэрэглээ, Хятад Европын худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, Хятадын бизнесийн орчин, шинэ коронавирусын уушгины халдвартай тэмцэх, цаг уурын өөрчлөлтийг даван туулах зэрэг сэдвийн эргэн тойронд хуралд оролцсон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй санал бодлоо солилцсон байна. Европын Холбооны комиссын худалдааны комиссар асан, Их Британийн Ерөнхий сайд асан Лорд Манделсон хурлыг даргалж, Volvo, Airbus, Duferco, AstraZeneca, oreal, BASF SE, SAP зэрэг Европын 30 орчим алдартай компанийн хариуцлагатан нар оролцсон байна.
Ли Кэчян хэлэхдээ: шинэ коронавирусын уушгины халдвар болон дэлхийн эдийн засгийн гүнзгий уналтын дайралтад тулгарч, Хятадын эдийн засаг тогтвортой сэргэлтээ нэлээд хурдтай биелүүлж, бүх жилийн өсөлт 2.3%-д хүрэв. Нэг талаар бид тодорхой чиглэлийн дагуу аж ахуйн нэгжид туслан хүндрэл бэрхшээлээс нь гаргаж, нөгөө талаар бизнесийн орчныг нэн дорвитой ахиулав. Шинээр нэмэгдсэн зах зээлийн гол цогц нэлээд идэвхтэй байдлаа хэвээр хадгалж, сүүлийн жилд шинээр нэмэгдсэн эдийн засгийн цогц ноднин шинээр 2 триллион 500 тэрбум юанийн татвар төлсөн байна. Зах зээлийн гол цогцуудыг тогтвортой байлгаж чадсанаар, ажил олголтыг тогтвортой болгож, ардын амьжиргааг баталгаажуулж, эдийн засгийн үндэс суурийг бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.
Хятад улс эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулаад амжилт бүтээл олсон явдлыг Лорд Манделсон зэрэг хуралд оролцсон төлөөлөгчид сайшаав, тэд нар илэрхийлэхдээ: олон талт үзэл болон бүх дэлхийгээрээ хамтран ажиллахын чухал чанарыг халдвар улам товойлгов, Европ Хятадын түншлэлийн хүчирхэг харилцаа нь олон улсын хамтын нийгэмлэгийг удирдан дагуулж, бүх дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулах болно гэжээ.
