Нярай хүүхэд сар дүүрэх буюу ой хүрэхэд ихэнх аав ээж хүүхдэдээ мөнгөн бугуйвч, хасын унжлага зүүлгэн, өлзий бэлэгтэй, өөд хийморьтой байхыг нь зөгнөн бэлгэддэг. Гэхдээ хүүхдийн эрүүл мэндэд ашиггүй гэдгийг хүмүүс анхаардаггүй.

Нярай хүүхдийн арьс нь булбарай зөөлөн, гоёл чимэглэл зүүлгэх нь хүүхдийн арьсыг үрж гэмтэл үүсгэдэг. Хэрвээ өвчний бактери үржин халдварлах юм бол өвчин үүсэх боломжтой.
Цул алт мөнгөн гоёл чимэглэл хүний биед их нөлөөлөхгүй, бусад гоёл чимэглэлийн эдлэлд төмөрлөг агуулагддагаас нярай хүүхдийн арьсанд харшил үүсгэн, харшлын чанартай арьсны өвчин үүсэх аюул өндөр байдаг. Үүнээс гадна гоёл чимэглэлийн эд хэлбэр хийц нь жижиг болохоор нярай хүүхэд залгих аюултай.
Хоёр ой дүрээгүй хүүхдэд гоёл чимэглэлийн эд зүүлгэхдээ хичээх хэрэгтэй. Заавал зүүлгэх шаардлагатай бол хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөөгүйг нь сонгож, тогтсон хугацаатайгаар ариутган цэвэрлэж байхыг эмч нар сануулж байна.
