Хүүхдийн хэл ярианы хөгжил нь түүний зан аашийн төрлөөс шууд хамаардаг болохыг саяхны нэг судалгаагаар баталсан. 1-2 насны хүүхдүүдийн 15 орчим хувь нь зүгээр л ичимхийгээсээ болоод өөрийгөө илэрхийлж чаддаггүй бөгөөд харин нийтэч зан нь давамгайлсан хүүхдүүд эрт хэлд орж, хэл яриа нь хурдан хугацаанд зүгширдэг байна.
Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ?
Улс орон бүрт өөр өөрийн гэсэн тусдаа үзүүлэлтүүд байдаг ба ОХУ-д л гэхэд хүүхэд 2 нас хүрэх үед төрөл бүрийн богино өгүүлбэр хэлэх чадвартай байх ёстой гэж үздэг бол АНУ-д арай зөөлөн шаардлага тавьдаг буюу 3 нас хүрэх үед хүүхэд өөрийгөө өгүүлбэрээр илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй гэж үздэг. Тийм учраас хүүхдийн хэл ярианы хөгжлийн түвшинг хажуу айлын эмээ биш харин мэргэжлийн эмч тодорхойлох ёстой гэдгийг бүү мартаарай.
