Хятад улс 2016 онд 12.4 сая иргэнийг ядуурлаас ангижруулав
2017-02-28 22:30
30 сая ядуу буурай хүн амд ашиг тус хүртээсэн болно.
Өнгөрсөн жил Хятад улс 12.4 сая иргэнийг ядуурлаас ангижруулсан бөгөөд энэ нь 2016 онд 10 сая иргэнийг ядуурлаас ангижруулах үүргээ давуулан биелүүлсэн явдал болно гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Ядуурлыг бууруулах болон хөгжлийн газраас мэдээлсэн байна.
2016 онд төв болон орон нутгийн санхүүгийн газраас 100 тэрбум юанийн ядуурлыг буруулах зориулалттай санхүүжилтийг зохицуулсан байна гэж Хятадын Ядуурлыг бууруулах болон хөгжлийн газрын ажилтан Сү Гүөшя танилцуулжээ. Үүнээс гадна Хятад улсын 961 ядуу буурай хошуу шяний хөдөө аж ахуйд холбогдсон тусгай сангийн өөрчлөн нэгтгэх ажлыг бэхжүүлж, 30 сая ядуу буурай хүн амд ашиг тус хүртээсэн болно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
