solongonews
70 жилээ эргэцүүлнэ
2019-04-24 10:41
Ном уншиж, 70 жилээ эргэцүүлнэ.

Хөххотын Синхуа номын дэлгүүрийн таван давхрын монгол ном, хээ угалзтай цонх, тэмдэглэлийн дэвтэр, хүүхдийн тоглоом гэх мэт үндэстний онцлог зүйлсийг өрсөн Монгол Юаний соёлын өрөөнд 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөр Монголын зохиолчдын эвлэл, Өвөр Монголын Синхуа номын дэлгүүрээс санаачлан зохион байгуулсан “Ном уншиж, 70 жилээ эргэцүүлнэ” хэмээх арга хэмжээний үеэр уншигчдаас нэртэй зохиолчдыг дурсан саналаа. Энэ удаа “Малчинхүүгийн сэтгэл дэх тал нутгийн дуу” хэмээх гол сэдвийн хүрээнд ярилцсан байна.

Арга хэмжээнд Т.Гомбжав, Хас-Уул, Шилинбаатар, Чэнь Хэлин, Зан Жи-И зэрэг 15 алдарт зохиолч, шүүмжлэгчид зохиолч Малчинхүүгийн зохиол бүтээлийн талаар ярилцаж, үзэл бодлоо солилцжээ.

- Шинэ Хятад улс байгуулагдсан 70 жилийн ойг бүхий л байгууллага нэгжүүд өөр өөрийн хэлбэрээр тэмдэглэж байна. Өвөр Монголын Зохиолчдын Эвлэл нь “Ном уншиж, 70 жилээ эргэцүүлье” арга хэмжээгээр дамжуулан 70 жилийн түүхэнд уншигч олондоо оюуны хүнс хангасан олон нэртэй зохиолчдоо дурсан санагалзаж, мөрөөдөн эргэцүүлж, иргэд ялангуяа залууст ном уншихыг сурталчлах зорилгыг өвөрлөлөө хэмээн Өвөр Монголын зохиолчдын эвлэлийн дарга Дорнотэнгэр ярилаа.

Малчинхүү 1930 онд төржээ. Шинэ Хятад улсын эхний үеийн зохиолч. 1951 онд “Хорчин нутгийн хүмүүс”-ээ бичиж, 1952 оноос 1954 он хүртэл Төвийн утга зохиолын судлах хүрээлэнд ажиллан, тэр жилдээ Өвөр Монголдоо буцан иржээ. Тэрээр Өвөр Монголын утга зохиолын холбооны дэд дарга, ӨМӨЗО-ы соёлын танхимын дэд даргаар ажиллаж байв. “Хаврын баясгалант дуу”, “Цэцэгт талд” хэмээх өгүүллийн түүвэртэй, “Хайр дүрэлзсэн зуны шөнө” хэмээх туужийн бүтээлтэй, “Саруул тал”, “Дээд, доод бүлэг” хэмээх романтай, “Эх улс аа, ээж минь”, “Тал нутгийн өглөөний уянга зэрэг олон кино жүжгийн бүтээлтэй юм.

- Өвөр Монголын утга зохиол нь Малчинхүүгээр эхэлсэн юм. Малчинхүү Өвөр Монголын тал нутгийн утга зохиол бий болох, бүрэлдэхэд суурь тавьж өгсөн. Тэрээр цаг үеийг харуулсан агуулгатай бүтээл гаргадаг байсан. Малчинхүү хятад хэлээр зохион бүтээдэг байсан ба түүний бүх бүтээлүүд нь монгол хэлд орчуулагдсан байдаг. Тэр маань шинэ зууны залуу зохиолчдын суралцах дууриал мөн хэмээн Өвөр Монголын утга урлагийн холбооны дарга асан Т.Гомбжав Малчинхүү дурсан ярив. 

Тус арга хэмжээ нь сар бүрийн гурав дахь долоо хоногийн бямба гарагт Синхуа номын дэлгүүрт зохион байгуулагдах юм.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл