Нэгдүгээр сарын 15-ны үдээс хойш ХКН-ын ӨМӨЗО-ны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь ӨМӨЗО-ны УТЗЗ-ний XI удаагийн V хуралд тариалан мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээлэл, нийгмийн халамж үйлчилгээ болон нийгмийн баталгааны салбарынхны Засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөхөд оролцсон байна.

Бү Шяолинь, Одоогоор будлиантай байгаа аж ахуйн байдал болон өөрчлөлт шинэчлэлтийн хөгжлийн тогтуун үүрэгт чиглүүлэн бид төв болон ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны бүх төрлийн шийдвэрт бодлогын төлөвлөлтийг бүх талаар хэрэгжүүлж, чухал талаа суурилан, улмаар Өвөр Монголын зорилго үүргээ төгс амжилттай биелүүлэхийг ахиулах ёстой гэжээ. Боловсрол сурган хүмүүжлийг голлон хөгжүүлэх бодлогыг баримталж, илүү том татах хүчтэй боловсон хүчний бодлогыг тогтоож, шинжлэх ухааны үр дүнг түгээж дэлгэрүүлэх системийг хурдан бий болгох хэрэгтэй гэжээ.
Олон олон арга замаар малчин тариачдын орлогыг нэмэгдүүлж, цөөн тоот үндэстэн төвлөрөн суурьшсан газар нутагт адил бусаар аргаар дэмжлэг үзүүлэх бодлогыг илүү хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн экологийн, чанар сайтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангалтыг өргөтгөж, экологийн брэнд шошгыг бүх талаар цогцлоож, Өвөр Монголын онцлог бүхий экологийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад улсын хэмжээнд цаашид дэлхийн хэмжээний зах зээлд гаргах ёстой гэжээ. Мөн анагаах ухааны салбарын бүтээн байгуулалтыг сайжруулж, Монгол, Хятад анагаах ухааны үйлсийн хөгжлийг ахиулах, үндсэн суурь анагаах ухаан, эм эмнэлэг эрүүл мэндийн системийг бүрдүүлж, үндсэн шатны суурь эмчилгээ, анагаах ухааны үйлчилгээний түвшинг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
