Үүний дотор экспортын хэмжээ 3.75 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.3 хувиар өссөн бол өсөлтийн хурд дахин хоёр оронтой тоогоор нэмэгджээ.
АСЕАН, АНУ, БНСУ-тай хийсэн импорт, экспорт ихээхэн нэмэгдсэн. Эхний хоёр сард АСЕАН нь Хятадын худалдааны хамгийн том түнш байсан бөгөөд Хятад АСЕАН хоорондын худалдааны нийт хэмжээ 993 тэрбум 240 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.1 хувиар нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 15 хувийг эзэлсэн байна. Мөн энэ хугацаанд, Хятад улсын худалдааны хоёр дахь том түнш болох ЕХ-той хийсэн импорт, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.3 хувиар буурсан бол АНУ, Өмнөд Солонгостой хийсэн импорт, экспортын хэмжээ 3.7 хувиар, 2.9 хувиар тус тус өсчээ.
Үүнээс гадна, олон талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам нягтарч байна. Эхний хоёр сард Хятадаас "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудтай хийсэн нийт импорт, экспортын хэмжээ 3.13 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хувиар өсжээ. Төв Азийн таван орон, Латин Америк, Африкийн орнуудтай хийсэн импорт, экспортын өсөлт хурдацтай нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 26 хувь, 17.3 хувь, 17.3 хувиар тус тус өссөн байна.
