Чингис хааны цагаан сүргийн их тахилга

2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шар нохой жил (2018)-ийн Чингис хааны цагаан сүргийн их тахилга Чингис хааны онгонд болжээ. Их тахилгын үеэр Өвөр Монголын 12 аймаг хотын төлөөлөгчдийн баг, бүх үндэстнүүдийн төлөөлөгчдийн баг, бүс нутгийн монголчуудын төлөөлөгчдийн багууд албан тахилга өргөсөн ба улсын дотоод гадаадын сүсэгтэн мөргөлчид хадаг өргөн залбирал даатгал хийжээ. Чингис хааны тайлга тахилгын соёлыг “Дэлхийн биет бус соёлын өв”-д бүртгүүлэхээр Чингис хааны онгоны газрын хамааралтын зөвлөл, дээд доод шатны байгууллага нэгжүүд хичээн ажиллаж байгаа билээ.
10 өдөр үргэлжилсэн “Тал нутгийн соёлын наадам”

Өвөр Монголын Улаанмөчирийн 75 төлөөлөгч болон уран бүтээлчид оролцсон 15 дахь удаагийн Хятад·Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадам 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 18-ны өдрүүдэд зохиогджээ. Энэ удаагийн Тал нутгийн соёлын наадмын үеэр шилдэг жүжиг (тоглолт)-ийн үзүүлбэр, Улаанмөчирийн шинэ бүтээлийн үзүүлбэр болон шинээр зохиосон монгол, хятад хэлний шог жүжиг, 56 үндэстний биет бус соёлын өвийн үзэсгэлэн, Өвөр Монголын урт цагаан хэрмийн түүх соёлын үзэсгэлэн, өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн цуврал арга хэмжээ, дуу хөгжмийн цуглаан зэрэг үйл ажиллагааг хамарсан байна.
56 машинаар 2100 километр аялсан “Жао Жюнь соёлын наадам”

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 19 дэх удаагийн “ Жао Жюнь соёлын наадам” Өвөр Монголын үндэстний цөөнхийн соёл спортын төвт зохиогджээ. Энэ удаагийн “Жао Жюнь соёлын наадам” нь Хятад улсын хэмжээнээс 56 машин бүртгэн, 07 дугаар сарын 13-ны өдөр Хувэй мужийн Шин Шаниас мордож, 7 өдрийн турш Жао Жюньны явж байсан замаар явж, 2100 километрийг туулан Хөххотод хүрсэн байна. 56 машин нь 56 үндэстнийг бэлгэдэж, үндэстний эв нэгдлийг харуулсан байна.
“Хятад орныг танин мэдэх”соёл аялал жуулчлалын долоо хоног

“Хятад улсыг танин мэдэх”·Хятад улсын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний хэвлэлийн бага хурал 08-р сарын 22-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиодсон байна.
Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлж, сэтгэл зүрхийг ойртуулан, ойлголцлыг нэмэгдүүлж, найрамдлыг гүнзгийрүүлэх зорилгоор хийгдэж буй Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээ нь Хятад, Монгол хоёр улсын удирдлага нарын хүмүүнлэгийн салбар дахь солилцоог гүнзгийрүүлэх тухай нэгдмэл ойлголтыг ахиулах чухал арга хэмжээ юм.
Арга хэмжээний үеэр үзэсгэлэн, уран сайхны тоглолт, кино долоо хоног, монгол эмч нарын үнэ төлбөргүй оношилгоо, ном хэвлэл, аялал жуучлалын танилцуулга, сургуулиуд хоорондын солилцоо, спортын солилцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслийн солилцоо зэрэг өргөн дэлгэр арга хэмжээг зохион байгуулж, адил бус өнцөг, адил бус талаас шинэ үеийн Хятадын нийгмийн амьдрал, эдийн засгийн хөгжил болон хүмүүнлэгийн зан заншлыг харуулсан байна.
Авто машин мэргэжлийг гайхуулсан “Баатруудын цуглаан”

2018 оны Алшаа нутгийн 13 дахь удаагийн авто машины хээрээр аялах Е ангийн баатруудын цуглаан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 06-ны өдөр болтол Алшаагийн авто машин, нислэгийн соёлын хүрээлэнд зохиогджээ. Авто машин T3 уралдаан зэрэг 7 тусгай уралдаан, dreamland дуу хөгжмийн наадам, олон улсын нислэгийн онцгой мэргэжлийн үзүүлбэр, авто машины үзүүлбэр зэрэг 6 төрлийн гол сэдэвт үйл ажиллагааг хамарсан байна.
“Хорчин” цомын нэрэмжит үлгэрийн тэмцээн

“Бүс ба зам · Овоон дахь уулзалт-Хорчин цом”-ын нэрэмжит Өвөр Монголын 2 дахь удаагийн үлгэрийн тэмцээний шийдвэрт тэмцээн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Тунляо хотод зохиогджээ. Тэмцээнд 70 гаруй хүн оролцож, хуурын үлгэрийн баг, явган үлгэрийн баг гэсэн хоёр багт өрсөлдсөн байна.
Дахин хэвлэгдсэн “Монгол хэлний толь”

“Монгол хэлний толь” нь орчин үеийн монгол хэлний үгсийн үндсэн санг эмхэлсэн хэл бичгийн толь билээ. Тус толь бичигт нийт 70000 гаруй толгой үгийг оруулав. Энэ нь орчин үеийн монгол хэлний утга зохилын хэлний үгсийн сангаар гол болгосон төдийгүй эртний үг, бичгийн үг, ярианы үг, нутгийн аялгуу болон харь хэлний үгийг зохих хэмжээгээр харгалзсан юм. Үүнд 54000 гаруй энгийн үг, 11000 гаруй байгалийн шинжлэх ухааны нэр томьёо, 5000 гаруй нийгмийн шинжлэх ухааны нэр томьёо багтжээ.
1958 оноос эхлэн найруулсан тус толь нь хэдэн үеийн гар дамжиж, 1999 онд анх хэвлүүлж “Хөх толь” хэмээн хүмүүст нэрлэгдэж байсан. 2018 онд дахин шинээр хэвлэгдэж, монгол хэл үсэг бичгийн дүрэм, даяаршилд хувь нэмэр оруулсан байна.
Мөс цасны наадам

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16 дахь удаагийн Өвөр Монголын мөс цасны наадам Хөлөнбуйрын тал нутгийн аялал жуулчлалын оронд нээлтээ хийлээ. Наадмын үеэр Хөлөнуйрын бүх хошуу хот дүүргийн фото зураг, тамир спорт, дуу хөгжим, үндэстний зан үйл, амтат хүнс зэрэг агуулгыг хамарсан өвлийн улирлын аялал жуулчлалын наадмын үйл ажиллагаа зохиогдож, Хөлөнбуйр хотын өвөрмөц онцлог үндэстний соёл, мөс цасны нөөц баялгийг харуулжээ.
“Тэнгэрийн ботго” яруу найргийн наадам

2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Алшаа зүүн хошууны Баянхотод болсон Хятад улсын 9 дэх удаагийн “Тэнгэрийн ботго” монгол яруу найргийн наадамд 16 найрагч тодорч, шийдвэрт тэмцээнээр манлайг шалгаруулав. Эдгээр 16 яруу найрагч Ордос, Шилийнгол, Улаанхад, Тунляо, Баяннуур, Алшаа зэрэг бүс нутгаас хуран цуглан, ард түмэндээ авьяас чадвараа гайхуулжээ. Улаанхад хотын Баарин баруун хошууны Ч.Насандалай “Зүүдэндээ би дандаа цасыг харна” хэмээх бүтээлээрээ тэргүүн байранд шалгарсан байна.
4000 тэмээний наадам

ӨМӨЗО-ы 2 дахь удаагийн тэмээн наадам ба Алшаа нутгийн баатруудын цуглааны тэмээн соёл аялал жуулчлалын наадам 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Алшаа зүүн хошууны Баянхот суурингийн Тунгалаг нуурын Халиуч гүүний голын хөвөөнд зохиогджээ. Наадмын үеэр 4000 тэмээ цугларч, уран сайхны тоглолт, тэмээн аян жингийн үзүүлбэр, тэмээний фото зургийн уралдаан, авто машин клубийн элс манхан, бартаа туулах уралдаан зэрэг агуулгаар зохиогдсон байна.
