solongonews
Эрээн хотын Шичэн дүүргийн хөршийн наадам боллоо
2023-06-08 16:05
Эрээн хотын Шичэн дүүргийн хөршийн наадам боллоо.

Эрээн хотын Шичэн дүүргийн Чин Хуайюань хотхонд "Жэнь Ши Чэн И" хөршийн наадам болж, иргэд халуун алга ташилтаар хүлээн авлаа.

 Эрээн хот боомт хот учир хүн амын 70 хувь нь гаднаас ирсэн байдаг. Монгол Улсын иргэд ч олон бий. Хаврын улирал эхэлснээс хойш Эрээн хотод тоосжилт ихсэж, иргэд ажилдаа явахаас бусад үйл ажиллагаа явуулах нь багасан, хотхоны иргэд ч нэг нэгнээ олж харах нь бага болжээ. Оршин суугчдын холдсон зайг богиносгож, бие биеэ таних, харилцаа холбоог нэмэгдүүлэх, харилцан туслалцах, эв найртай хөршийн харилцааг бий болгохын тулд "Жэнь Ши Чэн И" аз жаргалтай хөршийн баярыг зохион байгуулжээ.

"Жэнь Ши Чэн И" аз жаргалтай хөршийн наадам нь "Хөршүүдийн найрамдалт харилцааг эрхэмлэн, чин сэтгэлээсээ зохицон амьдрах" уриан дор оршин суугчид, найз нөхдийн харилцаа холбоо, харилцан үйлчлэлийн талбарыг бий болгох зорилготой юм. Хөршийн наадмаар зургаан цуврал арга хэмжээ зохион байгуулжээ. Авьяас чадварын тоглолтыг оршин суугчид өөрсдөө бэлдэж, дүүргээс шилдэг олон нийт, онцлох өмч хөрөнгө, өмчлөгчдийн хороо ба сайн дурынхыг шагнажээ. Бодлого сурталчлах хэсэг оршин суугчдад тустай намын бодлогыг сурталчлах, шинжлэх ухааны ололтыг сурталчлах, анхны тусламжийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хослуулан барилга угсралтын нэгжүүдтэй хамтран зохион байгуулав. "Бичил хүсэл" тавцан нь голчлон "давхар бүртгэл"-д хамрагдаж буй намын гишүүдийн бичил хүслийг дэлгэн харуулж, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний тавцан нь хотын дүүргийн шүүхийн тамгын газраас хууль эрх зүйн зөвлөгөө авах шаардлагатай оршин суугчдад үйлчилгээ үзүүлэн, тоглоомын харилцан үйлчлэлийн тавцанд оршин суугчид өөрийн сонирхлоороо тоглолтод оролцохоор бүртгүүлж, ялагчид шагналт байранд хүрэх  боломжтой юм.

 Хотхоны оршин суугчид урам зоригоор дүүрч, олон хүн үйл ажиллагаанд оролцов. Дуулж бүжиглэхээр бүртгүүлсэн хүмүүс тоо томшгүй олон байлаа. Интерактив тоглоом нь амралтаа эхлүүлсэн хүүхдүүд  чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг олгов. Аврах ажиллагааны сургалтад оролцох гэж байсан нэгэн иргэн "Яаралтай тусламжийн анхны тусламж үзүүлэх энэ сургалт бидэнд их хэрэгтэй байна. Би өмнө нь яаж анхны тусламж үзүүлэхээ мэддэггүй байсан. Энэ сургалтад оролцсноор түргэн тусламж ирэхээс өмнө зүрхний яаралтай тусламж үзүүлэхэд цагийг уртасгах чадварыг эзэмшлээ" гэв.

Оршин суугчид "Манай хотхоны сурталчилгааны самбар хуучирсан болохоор шинээр солих шаардлагатай байна. Нийгмийн хогийн савыг зохих ёсоор байрлуулаагүй" гэх зэрэг зөвлөмж өгч байлаа.

 Нэг удаагийн үйл ажиллагаа ч гэсэн оршин суугчид их л сэтгэл хангалуун байв. 26 хүсэлт, 10 гаруй сайн санааны зөвлөмийг дэлгэж, оршин суугчдад 10 гаруй удаа хууль зүйн үйлчилгээ үзүүлэн, 90 гаруй оршин суугчид тоглоомд оролцож, 30 гаруй хүн  тоглолт үзүүлсэн байна.

 "Жэнь Ши Чэн И" хөршийн наадам нь хөршийн эв нэгдэл, харилцан туслалцах, эв найрамдалтай гэр бүлийн хэлхээ холбоо зэрэг уламжлалт сайн сайхан чанарыг сурталчилж, оршин суугчдын хэрэгцээг хангах, амар амгалан аз жаргалтай хамт олныг бий болгох, оршин суугчдын хувийн шинж чанар, нийгэмд харьяалагдах мэдрэмжийг дээшлүүлж, оршин суугчдын эв нэгдлийг нэмэгдүүлжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл