solongonews
Москва хот байгуулагдсаны 870 жилийн ойг тэмдэглэв
2017-09-10 19:58
Энэ сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хот байгуулагдсаны 870 жилийн ойг угтан гудамж талбайд өнгийн далбаа өлгөж, баярын уур амьсгал бялхаж байлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Улаан талбайд болсон ойн арга хэмжээний үеэр хэлэхдээ: Москва хот бол дэлхийн хамгийн орчин үеийн хотын нэг юм. Одоо хот тохижилтын томоохон өөрчлөлт хийж, дэлхийн хэт том хотын жишигт хүргэж, иргэдийн амьжиргааны  түвшнийг улам дээшлүүлнэ гэжээ. 

Москва хотын захиргааны төсөөлж  буйгаар 9, 10-нд Москва хотын 300 гаруй газарт ойг тэмдэглэх 427 арга хэмжээ  зохиож, давхацсан тоогоор 10 сая гаруй хүн оролцох юм байна. 
Москва хот ОХУ-ын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын төв юм. Москва хотыг нийтийн тооллын XII зууны дунд үеэр байгуулсан бөгөөд Москва хотын нэрийг нийтийн тооллын 1147 онд түүхэн сурвалж бичигт анх тэмдэглэн үлдээсэн байдаг юм.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл