solongonews
Саньшиндүйн туурь
2023-07-27 10:07
Саньшиндүйн туурь

   Саньшиндүйн туурь нь Сычуань мужийн Дэ-Ян хотын Гуанхань хотын баруун хойд хэсэг дэх Языхэ голын өмнө эрэгт байрладаг. Одоогоос 4500~2900 жилийн өмнийн эртний Сычуаний соёлын дүр төрх, хөгжлийн түвшнийг тусгасан бөгөөд мөн үеийн Хөх мөрний урсгал дагуу газар нутаг дахь соёлын агуулгаар хамгаас баялаг, талбайгаар хамгаас их хотын туурь юм.

 Саньшиндүйн музейн шинэ ордон 54.4 мянган квадрат метр талбайтай, 2022 оны гуравдугаар сараас эхлэн 1.4 тэрбум юаний хөрөнгө оруулж байгуулаад 2023 оны долдугаар сард ашиглалтад оруулжээ. Саньшиндүйн музейн шинэ ордон нь 1, 2-р ордонтойгоо Саньшиндүйн музейн цогцолборыг бүрдүүлсэн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл