solongonews
Үйлдвэрлэлийн индекс 0.2 нэгжээр өсөв
2024-01-31 14:23
Үйлдвэрлэлийн индекс 0.2 нэгжээр өсөв.

        Нэгдүгээр сард Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс буюу PMI 49.2 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.2 нэгж өссөн дүн юм гэж 01-р сарын 31-нд Хятадын Үндэсний статистикийн товчооны Үйлчилгээний салбарын судалгааны төв, Хятадын Логистик, худалдан авалтын нэгдсэн холбоо мэдээлэл өгөв. 

        Үйлдвэрлэлийн индекс түргэн өсөж энэ сарынх 51.3 хувьтай гарсан нь өмнөх сараас 1.1 нэгж өсөж, сүүлийн дөрвөн сарын дээд үзүүлэлт болж байна. Ангилбал, хүнс, архи дарс, ундаа, цай, цаасны ээдмэг, хэвлэл, соёл боловсрол, спорт, гоо сайхны бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн салбарын үйлдвэрлэлийн индекс 53 хувиас дээш гарч, түргэн өсөн тэлсэн байна. Химийн түүхий эд, химийн бүтээгдэхүүн, химийн эслэг, резин хуванцар, металлаас бусад ашигт малтмалын үйлдвэрлэлийн индеркс хумигдаж, компаниудын үйлдвэрлэл саарчээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл