Дархлаа аажмаар тогтоох болон мутац үүссэн вирус дэлхий дахинд даамжрахыг дагаад шинэ төрлийн коронавирусний эсрэг вакцины гурав дахь тунг тариулах эсэх нь "халуун яриа" болоод байна. Тэгвэл гурав дахь тунг судалж гаргасан уу? Адил бус техникийн нөхцөлд судлан гаргасан вакциныг хольж тарьж болох уу? Гуравдагч тун болон мутац үүссэн вирусний эсрэг вакциныг алийг нь урьтаж тариулах хэрэгтэй вэ? зэрэг олон асуулт хариулт хүлээж байна.
Хятадын биологийн шинжлэх ухааны ахлах мэргэжилтэн Жан Юнтао 23-нд хэвлэлийнхэнд ярилцлага өгч холбогдох асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Гурав дахь тунг тариулахад аюул эрсдэлтэй юу? Ямар үр дүнтэй вэ?
Жан Юнтао "Синофарм компани ноднин нэг хоёр дахь үеийн эмнэлзүйн судалгаа хийхдээ гурав дахь тунгийн туршилтыг хамруулсан юм. Холбогдох тоо баримтыг ойрын үед нийтлэх болно. 18-аас 59 нас, 60 наснаас дээш, 3-аас 17 нас гэсэн гурван үеийнхэнд гурав дахь тунг хийхдээ хоёр дахь тунтай 56 хоног алсалсан байх хэрэгтэй.
Гурав дахь тунгийн туршилтын тоо баримт нь маш сайн гарсан, тоо баримт нь урьдчилсан төсөөлөлд нийцэж байна. Хоёр тун хийлгэхтэй бараг зөрөөгүй. Дархлаажуулалтын хувьд гурав дахь тунг хийлгэсний дараа эсрэг биет 30 гаруй хувиар нэмэгдэх болно.
Үүнээс гадна Синофарм компани Арабын Нэгдсэн Эмират Улсад 9300 хүнд гурав дахь тунгийн судалгаа хийсэн. Хоёр гурав дахь тунгийн хооронд 6 сар алсалсан. Вакцины аюулгүй найдварт чанарын тоо баримт урьдчилсан төлөвлөгөөнд хүрч, ноцтой сөрөг илрэл гараагүй, дархлаажуулалтын дүнг одоо яг хянаж тооцож байна" гэжээ.
Аль аль бүлгийнхэн гурав дахь тунг эн тэргүүнд тарих шаардлагатай болох талаар Жан Юнтао хэлэхдээ "Энэ талаар мэргэжлийн байгууллага, судлаач нар нэгэнт судалсан. Зарим онцгой бүлгийнхэн жишээлэхэд 60-аас дээс насны ахмадууд, буухиа шуудан хүргэгч, агаарын тээврийн салбарынхан зэрэг нийгэм, эдийн засгийн хөдөлгөөнд идэвхтэй оролцогч хүмүүс гурав дахь тунг тариулах шаардлагатай" гэжээ.
Адил бус техникийн нөхцөлд бүтээсэн вакциныг хольж тариулж болох уу?
Гурав дахь тунг бүтээсэн техникийн нөхцөл нь нэгэнт тариулж өнгөрсөн вакцинтай адил бус техникийн нөхцөлөөр бүтээсэн бол аюулгүй байдал, үр ашигт нь нөлөөлөх үү?
Жан Юнтао "Хятадын нийтэлсэн коронавирусний эсрэг вакцин тариулах удирдамжид адил нэгэн төрлийн техникээр бүтээсэн вакциныг тариулахыг санал болгосон байдаг. Нэгдүгээр тун нь идэвхгүйжүүлсэн вакцин бол хоёр дахь тунг нь мөн идэвхгүйжүүлсэн вакцин тарихыг санал болгосон байдаг. Гурав дахь тунг тариулахад ч нэгэн адил байхыг санал болгож байна".
Гурав дахь тун болон мутац үүссэн вирусний эсрэг вакциныг алийг нь урьтаж тариулах хэрэгтэй вэ?
Хятадад мутац үүссэн вирусний эсрэг вакциныг ч яаралтай судалж эхэлсэн байна. Хэрэв гурав дахь тун болон өөрчлөгдсөн омгийн вирусний эсрэг вакцин зэрэг бүтээгдвэл ард иргэд алийг сонгох вэ?
Жирийн иргэдийн хувьд эн тэргүүнд гурав дахь тунг сонговол зохино гэж Жан Юнтао үзжээ. Тэрээр хэлэхдээ "Хоёр дахь тун болон гурав дахь тунгийн хооронд 6 сар буюу түүнээс дээш хугацаа барьсан тохиолдолд хүний бие дэх эсрэг биет ихээр нэмэгдэх болно. Энэ нь өөрчлөгдсөн хувилбар халдварлах болон өвчин үүсэхээс сэргийлэхэд сайн үйлдэл үзүүлнэ.
Одоо Хятад улсын холбогдох байгууллагын зөвшөөрөөд байгаа вакцин ялангуяа идэвхгүйжүүлсэн вакцины хувьд дельта, бета омгийн вирусний эсрэг мөн л хамгаалалтын үйлдэлтэй юм. Судалгаанаас үзэхэд идэвхгүйжүүлсэн вакцин нь дельта омгийн вирусний эсрэг маш сайн үр дүнтэй" гэжээ.
