solongonews
Зүүн Хойд Азийн уран зураг, уран бичлэгийн ”Зохицол, ялгарал” үзэсгэлэн нээлтээ хийв
2018-08-23 20:18
Зүүн Хойд Азийн уран зураг, уран бичлэгийн ”Зохицол, ялгарал” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

2018 оны  08-р сарын 23-нд Бээжингийн Үндэстний соёлын ордонд Хятадын олон улсын радио, Хятадын радио телевизийн нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан Зүүн Хойд Азийн уран зураг, уран бичлэгийн "Зохицол, ялгарал" үзэсгэлэн нээгдлээ. 

Уг үзэсгэлэнд БНХАУ, Монгол Улс, БНАСАУ, БНСУ, Японы уран бүтээлчдийн уран зураг, уран бичлэгийн 180 гаруй бүтээл, өсвөр үеийн хүүхдийн дүрслэх урлагийн 50 гаруй бүтээл оролцжээ.

Монгол улсаас уран зургийн таван бүтээл, өсвөр үеийн хүүхдийн дүрслэх урлагийн зургаан бүтээл оролцжээ. Эдгээр уран бүтээлийг үзэгчид сонирхож, худалдан авч болох юм. 

Тус үзэсгэлэн энэ сарын 28-ыг хүртэл Бээжингийн Үндэстний соёлын ордонд үргэлжилнэ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл