solongonews
Дэлхийн өвийг олон нийтэд хүргэх тусгай симпозиум Бээжинд болов
2021-10-12 16:41
Дэлхийн өвийг олон нийтэд хүргэх тусгай симпозиум Бээжинд болов.

Хятадын соёлын өвийн нийгэмлэг зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулсан "Дэлхийн өвийг олон нийтэд хүргэх тусгай симпозиум" 10-р сарын 10-ны өдөр Бээжинд болов. Уг симпозиум “Өв соёлыг амьдралд гүнзгийрүүлж, өв соёлоор иргэншлийг уламжилъя” гэсэн уриан дор болж, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, дэлхийн өвийн дурсгалт газруудаас хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэжилтнүүд “Түмэн газрыг биеэр туулъя-Өв соёлын дундах Хятад орон” хэмээх хамтарсан медиа бүтээгдэхүүнээр гараагаа болгож, дэлхийн өвийг олон нийтэд хүргэх санал сэтгэхүйн талаар хамтдаа судлан ярилцсан байна.

Хятад улс одоогоор дэлхийн 56 өвд бүртгэгдэж, дэлхийн өвийн хамгийн бүрэн гүйцэд ангилалтай улсуудын нэг болсон юм. Хятадын өргөн уудам нутагт соёлын болон байгалийн баялаг өвүүд тархаж, эдгээр нь хамтдаа дэлхийн өвийн гайхалтай сүлжээг бүрдүүлсэн байна. Засгийн газар дэлхийн соёлын өвийг хамгаалах, ашиглахад ихээхэн ач холбогдол өгч, соёлын өвийн жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар хичээж, үүний үндсэн дээр соёлын өвийг тайлбарлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг тасралтгүй дэмжсээр ирсэн юм.

Хятадын соёлын дурсгалт зүйлийн нийгэмлэгийн дарга, Ордны музейн зургаа дахь захирал Шань Жишян уг симпозиум дээр үзэхдээ: соёлын өвийг олон нийтэд хүргэхэд өөртөө итгэх итгэлээр үндэс болгож, эх оронч үзлээр амин сүнс болгож, үндэсний онцлогоор хэв маягаа бүрдүүлж, орчин цагийн хөг айзмыг дагаж, залуучуудын дуртай соёлын шинэлэг бүтээгдэхүүн болон түгээн дэлгэрүүлэх цоо шинэ арга барилыг тасралтгүй бий болгох хэрэгтэй гэжээ. Телевизийн цуврал кино, баримтат кино, эстрад шоу нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн нэгдсэн бүтээгдэхүүнээр дамжуулан Хятадын соёл иргэншлийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах системийг шинэчилж, олон нийтийн оюун санааны болон соёлын хэрэгцээг хангаж, соёлын өвийг хүмүүсийн амьдралтай нэн ойртуулж, энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтрүүлж, хүмүүс соёлын өвийг хайрлан хамгаалж, түүнээс оюун санааны хүч авхад тус дөхөм үзүүлэх ёстой. Шань Жишян хэлэхдээ: олон хүчнүүдийн хамтын хүчин чармайлтаар, бидний нийтлэг соёлын өв нь гэрэл гэгээтэй өнгөрсөн ба нэр хүнд бүхий өнөөгийн түүхтэй гэдгийг ухаарч, инновацийн тусламжтайгаар ирээдүй рүү тэмүүлэх ёстой гэжээ.

Чин Хуа Их Сургуулийн Сэтгүүл зүй хийгээд Харилцаа холбооны дээд сургуулийн захирал Лю Биньжие тэмдэглэхдээ: “Дэлхийн өвийг амьдралд гүнзгийрүүлж, орчин үед үйлчлүүлэх” гэсэн асуудлын хувьд, бид удирдан дагуулах байр суурь болон арга барилаар дэлхийн өвийг олон нийтэд хүргэх хэрэгтэй. Хэрэв үнэхээр дэлхийн өвийг ашиглан орчин үеийн Хятадын шинэ дүр төрхийг олон нийтэд хүргэхэд хүрвэл, Хятадын орчин үеийн экологийн соёл иргэншил болон соёлын үнэ өртгийн үзэлтийг уламжлах шаардлагатай юм, ингэхэд бид дэлхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх өндөрлөгөөс ойлгон ухаарах ёстой гэжээ.

Фү Дан Их Сургуулийн Соёлын өв хийгээд музейн тэнхимийн профессор Гао Мэн Хэ хэлэхдээ: Соёл, аялал жуулчлалын интеграцын шинэ эрин үед хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэгтгэх шинэ аргуудаар дамжуулан хүмүүс өв уламжлалаар аялж, соёлтой танилцах боломжтой болж байгаа, энэ нь дэлхийн өв соёлд нийгмийн анхаарлын шинэ давлагааг авчирч, өв соёлын газрын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулж, ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлж, Хятадын өв соёлын нэр хүндийг дэлхийд таниулан сурталчлах болно гэжээ.

Хурал дээр эрдэмтэн мэргэжилтнүүд "Түмэн газрыг биеэр туулъя-Өв соёлын дундах Хятад орон” хэмээх хамтарсан медиа бүтээгдэхүүний хэлбэрийг задлан шинжилж, дэлхийн өвийг олон нийтэд хэрхэн хүргэх асуудлын дагуу өргөн хүрээнд урамтай ярилцсан байна. Дэлхийн өвийг хайх, аялах, харилцах, мэдрэх, сахин хамгаалах замаар анхны шоу нэвтрүүлэгт тавигдсан дэлхийн өв уламжлал маань хүмүүсийн зүрх сэтгэлд гүн гүнзгий хоногшиж, олон нийтийг соёлын өвийн дурсгалт газар руу татаж, эртний соёл иргэншлийн хүчин чадлыг мэдрүүлж чадсан байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл