solongonews
Хятадын эрх мэдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой гэжээ
2018-05-06 21:28
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан: - Хятадад үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгжүүд Хятадын эрх мэдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 05 дугаар сарын 06-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлаар сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Тэрээр хэлэхдээ:

- Дэлхий дээр Хятад улс нэг л байдаг. Хонконг, Макао, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэг хэсэг гэдгийг хэн ч өөрчилж чадахгүй гэжээ. Тэрээр мөн:

- Хятадад үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгжүүд Хятадын эрх мэдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Хятадын хууль дүрмийг даган, Хятадын иргэд, үндэстний хоорондох эв нэгдлийг хүндэтгэх ёстой гэдгийг энд заавал тодорхойлох хэрэгтэй байна гэжээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл