solongonews
Шинэ эриний Хятадын залуучуудын жавхаа
2022-05-12 17:07
Залуучууд бол нийгмийн хамгийн идэвхтэй, эрч хүчтэй нэгэн хүч юм.

     

 2022 оны 02-р сарын 05-ны өдөр Бээжин 2022 Өвлийн олимпын шорт-трекийн төрөлд холимог багийн буухиа урилдааны шийдвэрт тэмцээнд Хятадын баг түрүүллээ.

Зураг: Тамирчид уралдааны дараа баярлан тэмдэглэж байна

   Зургийг: ЯН ЛЭЙ, Синьхуа агентлаг

2021 оны 07-р сарын 01-ний өдөр Хятадын коммунизм залуучуудын холбоо ба багачуудын төлөөлөгч БНХАУ-ын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож үг хэллээ.

         Зургийг: ЧЭНЬ ХУА ХУА, Синьхуа агентлаг

2022 оны 05-р сарын 02-ны өдөр Жянсү мужийн Сү Жөү хотын сайн дурын залуучууд аж үйлдвэрийн паркын Шиньшинь дүүргийн нуклэйн хүчлийн шинжилгээний ажлыг дэмжиж байна.

Зургийг: ХУА ШЮГЭНЬ /Ардын зураг/

2020 оны 03-р сарын 03-ний өдөр Гуанси мужийн Наньнин олон улсын төмөр замын боомтын Нань Нин өртөөнд “  ” Гишүүн Хуан Баобао /баруунаас хоёр/ Гуанси мужаас Хүбэйд туслах бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөж байна.

    Зургийг: ЧЭНЬ БӨАНЬ  Синьхуа агентлаг

Хятадын зам тээврийн бүтээн байгуулалтын группын ХХК-ний Малайзын зүүн эргийн төмөр замын төслийн барилгын талбайд Хятадын "Залуучуудын командо"-гийн гишүүд завгүй ажиллаж байна.

Зураг: 2022 оны 04-р сарын 29-нд, үйлчилгээний багийн дарга Жао Дун (баруун) болон оператор Ван Хэнян нар барилгын талбайн тоног төхөөрөмжийг шалгаж байна.

     Зургийг: ЖҮВЭЙ  Синьхуа агентлаг

2022оын 04-р сарын 27-ний өдөр Жянси мужийн Жан Шү хотын Лиү Гүнмяо суурингийн Бэйкэн багийн тосгонд суугаа нэгдүгээр нарийн бичгийн дарга Жан Рун /зүүн/ ба иргэд тариалах ажилд оролцож байна.

 Зургийг: ЖӨҮ ЛЯН 

 2021 оны 12-р сарын 25-ний өдөр Шаньсигийн мэргэжлийн ур чадварын 3-р уралдааны оролцогчид Шаньси машин механизмын өндөр түвшний техникийн сургуульд байрлах хөдөлгөөнт робот төслийн урилдааны талбайд өрсөлдөж байна. 

Зургийг: ЯН ЧЭНГУАН  Синьхуа агентлаг

    Улс орны итгэл найдвар, тэрчлэн алс хэтийн ирээдүй бүгд залуу үеийнхэнд тулгарч байна. Цаг үе эрч хүч, урам зориг, хүсэл тэмүүллээр бялхсан залуучуудыг хүмүүжүлдэг. Шинэ эрин үед Хятадын залуучууд Хятадын үндэстний хөгжлийн хамгийн сайн үе шатанд тохиож байна. Түүнчлэн тэдэнд ажил мэргэжлээр ажиллах хөгжлийн илүү таатай орчин нөхцөл, өргөн орон зайгаар хангаж, хувь нэмрээ оруулах, ховорхон боломж тулгарч байгаа юм. Үндэсний хүчин  чадварыг цогцоор нь харуулах, үндэсний томоохон төсөл,  байгалийн томоохон гамшиг, гэнэтийн хямрал зэрэг нөхцөл байдалд залуучууд үргэлж тэргүүн эгнээнд зогсож байдаг. Хөдөө тосгонд тулгамдаж буй асуудлыг шийдэх, орон нутаг хөршдөө чин сэтгэлээсээ үйлчлэх, эх орныхоо хилийн хамгаалалт зэрэг хамгийн их хэрэгтэй газруудад залуучуудын нэгэн үеийнхний дүр төрх хаа сайгүй харагдаж байдаг. Шинэ эринд Хятадын залуучууд бэрхшээл, зовлон зүдгүүрээс айхгүй, эгзэгтэй мөчид үнэнийг олж харж, эх орон, ард түмнийхээ өмнөөс ямагт эрчимтэй тэмцэж, үүрэг хариуцлагаа ухамсартайгаар үүрэн, нэгэн залуу үеийн харамгүй хувь нэмрээ оруулах цог жавхааг харуулж байдаг.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл