solongonews
Өв соёлоо хойч үедээ уламжлагч
2017-10-26 17:04
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Авга хошууны Баянтуг сумын Номхон багийн саальчин бүсгүй Цолмон уламжлалт эсгий урлалын хошууны зэрэглэлийн өвлөн уламжлагч юм.

2016 оны есөн сард Цолмон хошууны төвд “Цолмон уламжлалт гар урлалын дэлгүүр”-ээ нээж, 2017 онд нутгийн олон урчуултай хамтран 21 төрлийн хадны зураг урлан оёж, “Авга хадны зураг” гэх эсгий урлалын бүтээлээ хошууны музейд үнэ төлбөргүйгээр бэлэглэжээ.

Одоо тэрээр сар бүр хошууны монгол үндэстний баг сургуулийн 4-р ангийн сурагчдад эсгий урлалын хичээл зааж, ур ухаанаа уламжилсан нь сурагчдын хичээлийн гаднах хөдөлмөрт оролцох урмыг нэмсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл