Хятад улсын адуун соёлын хоёрдугаар наадам болон Өвөр Монголын олон улсын адуун соёлын анхдугаар экспогийн “Бүх нийтээрээ монгол морины зориг санааг хүрээлэх” цуврал ухуулан дэлгэрүүлэх үзэсгэлэнгийн үйл ажиллагаа 08 дугаар сарын 19-ний өдрийн үдээс өмнө Хөххотод нээгдлээ. Тус үйл ажиллагааны гол сэдэв нь “Хүн төрөлхтөн хийгээд морины үлгэр” болно.

Нээлтийн ёслол дээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны холбогдох байгууллага нэгжүүдийн удирдлага “Монгол морины зориг санаа”-гаар гол сэдэв болгосон биет бус соёлын өв болох монгол үндэстний арьсан урлал дээр өнгө будаг оруулан бүтээлийг үнэлж, “монгол мориор аялах” ажиллагаанд оролцох морьтны төлөөлөгчдөд далбаа гардуулав.
Тус үйл ажиллагааны хугацаанд “монгол мориор аялах” ажиллагаа, “монгол морины зориг санаа”-ны цуврал ухуулан тайлбарлах ажиллагаа, “монгол морины зориг санаа” хийгээд модон дархны ухаанаар бүтээгдсэн биет бус соёлын өвийн үзэсгэлэн, монгол үндэстний уламжлалт арьсан урлалын бүх цаг үе дэх хэрэгслийн үзэсгэлэн монгол үндэстний арьсан урлалын бүтээгдэхүүн “монгол морь”, “Улаанмөчир”-ийн үзэсгэлэн “монгол морины зориг санаагаа эх улсдаа баялаг болгон өргөх” цаасан хайчилбарын үзэсгэлэн зэрэг олныг хамарсан үйл ажиллагаагаар дамжуулан монгол морины зориг санаа, монгол адуун соёл, биет бус соёлын өв, монгол морийг уялдуулан олон нийтэд морины нуруун дээрх биет бус соёлын цуглааныг сонирхуулах болно.

Тос удаагийн ажиллагаа 8 сарын сүүлч болтол явагдана.


