Шанси муж, Гансү муж, Ниншя мужийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орон, Өвөр Монголын Өөртөө Засах орон зэрэг дөрвөн муж, орны “Торгоны зам” аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлэх ба хамтран ажиллах-Өвөр Монголын танилцуулах ажиллагаа 5-р сарын 21-ны үдээс өмнө Үхай хотноо нээлтээ хийлээ. Дөрвөн муж, орны аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид болон хэдэн зуун аялал жуулчлалын аж ахуйн нэгж, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын цахим худалдаа зэрэг байгууллага нэгжүүд тус үйл ажиллагаанд оролцсон байна. Дөрвөн муж нь баялаг түүх соёлтой, өвөрмөц иргэний зан заншилтай, элсэн цөлийн гайхамшигт үзэмжтэй, өргөн уудам тал нутаг болон нуур гол зэрэг аялал жуулчлалын эх баялагтай. Дөрвөн муж нь уул усаараа холбогддог ба соёлоороо нэвтрэлцэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамтран ажиллах өргөн цар хүрээтэй. “Дөрвөн мужийн хоорондоо аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлэх” харилцаа холбоог бий болгож, давуу талдаа түшиглэн харилцан ашигтай хамтдаа хөгжүүлэх нь мөн дөрвөн муж орны хамтын хүсэл мөрөөдөл юм.
