“Хятад, ДЭМБ-ын Ковид-19-ийн эх үүсвэрийн судалгааны тайлан”-гийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулав
2021-03-31 11:17
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч энэ сарын 30-ны өдөр ДЭМБ-аас нийтэлсэн “Хятад, ДЭМБ-ын Ковид-19-ийн эх үүсвэрийн судалгааны тайлан”-гийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч:
- Дотооддоо цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах хүнд хэцүү нөхцөл байдлын дор Хятад улс ДЭМБ-ын судлаачдыг Хятадад ирж халдварт тахлын талаар гүнзгий судалгаа хийхийг хоёр удаа урьсан. Энэ оны 01-р сарын 14-нөөс 02-р сарын 10-ны хооронд Хятадын судлаачид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон 10 орны олон улсын түвшний судлаачдаас бүрдсэн судалгааны баг Үхань хотод 28 хоногийн хамтарсан судалгаа явуулсан юм. Хятад улс судалгааны багийн Үхань дахь үйл ажиллагаанд шаардлагатай тусламж үзүүлсэн ба энэ нь Хятадын нээлттэй, ил тод, хариуцлагатай хандлагыг бүрэн тусгасан гэж хэлсэн байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
