solongonews
Мэргэжилтэн Ли Ланьжюань Үханий тухай тоо баримтыг тодорхойлов
2020-06-03 10:05
Мэргэжилтэн Ли Ланьжюань Үханий тухай тоо баримтыг тодорхойлов.

   Хүбэй мужийн захиргааны Мэдээллийн алба 06-р сарын 02-ны үдээс хойш цар тахлын эсрэг ажлын тухай хэвлэлийн бага хурал хийж, Үхань хотод нуклейн хүчлийн шинжилгээг төвлөрүүлэн хийсэн дүнгээ мэдэгдэв.

Хэвлэлийн бага хурал дээр Үндэсний эрүүл мэндийн хорооны ахлах мэргэжилтний багийн гишүүн, Хятадын инженерийн академийн академич Ли Ланьжюань цахим хэлбэрээр холбогдон:

- Үхань хот аюулгүй, Үханьчууд эрүүл, Үханий ногоон код хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэж хэллээ.

Ли Ланьжюань:

- Өвчний шинж тэмдэг илрээгүй халдвар авагсдын тоо 100 мянганы гурав, өвчний шинж тэмдэг илрээгүй хүмүүсийн цэрт бараг вирус байхгүй учир бусдад халдварлах боломж бага юм. Бүх оршин суугчдын шинжилгээний дүн нь сөрөг гарсан хороолол Үханий хорооллуудын 97 хувийг эзэлж байна. Үхань хотын олон нийтийн газар, тэжээвэр амьтнаас авсан дээжийн шинжилгээний дүн нь бүгд сөрөг гарлаа гэж мэдэгдлээ.

Тэрээр мөн:

- Үханьчуудад тэгш хандах бол тэдэнд талархал илэрхийлэх хамгийн сайн арга хэлбэр юм гэж хэллээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл