solongonews
Тунляо хот: Ард иргэдийн амьдралын түвшнийг хурдтай дээшлүүлэхээр зүтгэнэ
2017-10-25 22:33
<ХАЛУУН ЯРИА>

Аравдугаар сарын 18-ны өдөр Хорчин зүүн гарын хойд хошууны Нугастай суурингийн Төгрөг багийн ажилчид, ард иргэд ХКН-ын ХIХ их хурлын шууд нэвтрүүлгийг хамтдаа хүлээн авч үзэн их хурлын үзэл санаатай танилцаж, их хурлын тухай сэтгэгдлээ хуваалцаж, үзэл бодлоо дэлгэн, ирээдүйд илүү итгэлтэйгээр хөдөө тосгоноо хөгжүүлэхээр зүтгэнэ хэмээн илэрхийлжээ.

Төгрөг багийн Намын хорооны нарийн бичгийн дарга Эрдэнэчулуу хэлэхдээ:

- Манай баг өнгөрсөн 5 жилд өөрчлөлт хөгжил ихтэй байлаа. Төгрөг баг 162 өрх, 670 хүн амтай мал аж ахуйгаар гол болгож, тариалангаар туслах болгосон ядуу буурай манхан нутаг байлаа. Хот, хошуу, суурин гурван шатнаас багийг дэмжиж, багийн төрх байдлыг шинэчлэн, амьдралын нөхцөлийг сайжруулахын хамт үйлдвэрлэлийн арга хэлбэрийг өөрчлөн малчин тариачны орлогыг нэмэгдүүлэхийг хатуу баримталж, манхан тарианы услалтын төсөв болон тэжээл бордооны эрдэнэ шиш тарих төслийг хэрэгжүүлж, 260 гаруй га тарианы газарт худаг малтан өгч орлогыг баталжээ.

Одоогоор 500 га орчим тэжээл бордоо тарьснаар бүх тарианы газрын 70 хувийг эзэлж байна. 12 км урт ус залах суваг малтаж, багийн орон сууцыг үерээс бүрэн хамгаалж өгсөн байна. Малын пэн саравчгүй буюу өвсний зоорьгүй 60 ядуу буурай өрхийн амьдралыг өөд татах төсвийг хэрэгжүүлж, багийн ард иргэдийн аз жаргалыг нэмэгдүүлэв. Бид одоогоор хөгжлийн сууринд үйлдвэрлэлийн арга хэлбэрээ өөрчилж, шинэ байдалд зохицуулж, ардын амьдралын түвшнийг илүү хурдтай дээшлүүлэхээр зүтгэнэ гэж ярив.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл